Ерөнхий сайд, ноён Н.Алтанхуяг хоёр жил, 4 сар чардайсны эцэст саяхан огцорсон. Зүгээр нэг гүйцэтгэх засаглалын тэргүүний суудлаас нь хусаад өнгөрөх болов уу гэтэл тийм биш аж. Н.Алтанхуягийн гишгэсэн мөр, хийсэн үйлдэл, мөн ах дүү хамаатан садныг нь шалгахаар Тагнуул, Эрүүгийн цагдаагийн "Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх” хэлтэс, Авлигатай Тэмцэх газрынхан нэгдэж "Ерөнхий сайдыг шалгах” гүйцэтгэх ажлын комисс байгуулсан байна. Ямар ч байсан Н.Алтанхуяг 2016 оны УИХ-ын сонгуулийг дуустал хоёр чихнээсээ хонх уясаар, хожмын нэг өдөр "Оймсны рекламанд” тоглох магадлал тун өндөр.
Түүний хам хэрэгтнээр төрсөн охин А.Саранзаяа, хүргэн Г.Дэнзэн хоёр баараггүй холбогдох бололтой. Эцэг хүний холч ухаанаар Н.Алтанхуяг охиноо гадаад руу сургах нэрээр Англи руу явуулахаар зэхэж байж. Харамсалтай нь энэ мөрөөдөл биелэгдэхгүй нь тэр. Аавыгаа албан тушаалаасаа буусны дараахан А.Саранзаяа Монгол улсынхаа нутаг дэвсгэрээс гарах гэж байсан боловч хилийн шалган нэвтрэх, гаалийнханд хүчний байгууллагаас түүний талаар нэгэн нууц бичиг хүргэгдэн иржээ. Ингэхэд ерөнхий сайдын охин ямар хэрэг өдүүлсэн билээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяад холбогдох хэргийн талаар АТГ-аас мэдээлснээр, Ерөнхий сайдын охин А.Саранзаяа гэгчид холбогдох хэрэгт мөрдөн байцаалт эхлүүлж байсан удаатай. Түүнийг "Цэвэр агаар сан”-гийн мөнгөнөөс тоншихын тулд хуурамч гэрээ, төлбөрийн даалгаварт оролцсон байж болзошгүй, зохих журмын дагуу хяналт тавиагүй, нийт 2,2 тэрбум төгрөгийн гүйлгээг хийхийг зөвшөөрсөн мөнгө угаах гэмт хэрэгт оролцсон хэмээн сэжигтнээр татаж байсан аж. Энэ үед А.Саранзаяаг нялх хүүхэдтэй гэдгээр хэргийг нь түр түдгэлзүүлсэн боловч Ерөнхий сайд эцгийнх нь нэр нөлөө АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд саад хийсээр 7 сарыг өнгөрөөжээ. Харин одоо энэ хэрэг шуурхай шалгагдах шатандаа орсон бололтой.
Б.Мөсөн http://agshin.mn/News/4345
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих