Хэрэв хүн сэтгэлээ жолоодож сурвал амьдрал тийм ч хэцүү бишээ. Бид ихэвчлэн дүрэм журамгүй, санаа сэтгэлээ сул задгай тавьчихдагаас л элдэв хүндрэл бэрхшээлийн эх суурийг бий болгодог. Иймд амжилтанд хүрье, аз жаргалтай амьдаръя гэж байгаа бол сэтгэлээ хязгаарлаж, хямгадаж бас хяналт тавьж сурах хэрэгтэй.
Өглөө эрт босч бай
Эрт боссон хүн нэгийг дуулдаг гэж монголчууд бид үздэг бол "эрт боссон
хүнд бурхан юм өгдөг” хэмээн Европ зүгийнхэн хэлж ярьдаг. Утга санаа
ижил юм. Өөрөөр хэлбэл сэргэг, өөдрөг гялалзуур хүн амжилтанд хүрнэ
гэсэн үг. Тиймээс эрт босмооргүй байсан ч өөрийгөө хүчлэж дайчлах
хэрэгтэй.
Үргэлж инээмсэглэж бай
Эсрэг мэдрэмжтэй байсан ч инээмсэглэ. Инээмсэглэл бие организм дахь эерэг элементүүдийг өдөөдөг.
Соёлтой харьцаж бай
Таны амьдрал харьцаанаас шууд хамаардгийг үргэлж санаж яв. Таньдаг,
таньдаггүй бүх хүнтэй л эвтэй харьцахыг хичээ. Олон нийтийн газар,
автобус унаанд хэрүүл уруул өдөөх сонирхолтой хүмүүс явдаг. Иймд
хүмүүсийн өдөөн хатгалгад өртөхгүй байх нь маш чухал. Ингэснээр та
өөрийнхөө энергийн бүрхүүлийг гэмтээхгүй байж чадна.
Цаг заваа дэмий бүү үр
Дэмий сэлгүүцэх, хов жив ярих айл хэсэх гэх мэтчилэн цагийг үр бүтээлгүй
өнгөрүүлэхээс аль болох зайлсхий. Алдагдсан цаг хугацаа нь эргээд
стресс бухимдал, хэт ачаалал болон танд "бэлэг” болон очдогийг ямагт
сана.
Гэртээ лаа асааж бай
Гал бүхнийг ариутгадаг гэж эртнээс үзсээр иржээ. Иймд лаа асаах нь гэрт
бугшсан байж болох таагүй энергийг хөөн зайлуулах увидастай. Галын
дөлөнд сэтгэл санаа тань мөн тайвширна.
Тайван байж сур
Өдөртөө ядаж арван минут чимээгүй сууж нам гүмээс цэнгэл амсаж хэвш. Энэ
үед ер нь амьдралд тань хамгийн чухал зүйл юу болохыг тунгаа. Өөрийнхөө
үйлдэл, үг яриаг тунгаан бод, алдаа, дутагдал, ололт амжилтандаа
дүгнэлт өг.
Муу юм бүү бод
Тархинд чинь сөрөг бодол санаа төрвөл дор нь эерэгээр өөрчилж бай. Юмыг
аль болох бүтэх, хүнийг сайн талаас нь харахыг чухалчил. Мэдээж хувь
хүн, найз нөхдийн сул талыг бас мэдэж байх хэрэгтэй. Хэрэв та эдгээр
долоон зарчмыг амьдралдаа баримталж чадваас шууд саятан болно гэх нь юу
юм. Гэхдээ л амьдралд тань амжилт бүтээл, эерэг нааштай өөрчлөлтүүд илт
мэдрэгдэнэ шүү.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих