Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 19. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 27. Буд гараг. Тэргүүн дагуул одтой, 1 цагаан мэнгэтэй хөх морь өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран8 цаг 24 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Сэргэлэн
өдөр. Сар далай ван гарагтай нэгдэх ба таны мэдрэмтгий зан, зөн совинг
тодотгоно. Та өдий хүртэл анзаарч байгаагүй нэгэнтэй үдшийн зоог хамт
барьж болзошгүй. Буд гараг сугар гарагтай нэгдэн матрын ордонд байрлаж,
таны харьцаа холбоог ирж байгаа хоногуудад саадгүй болгоно.
Хүүхдүүдтэйгээ харьцах нь хөгжилтэй байдлыг авчирна. Та нууц асуудлаар
тэдэнтэй ярилцана. Мөн хайрын романс цэцэглэх бололтой.
Үхэр (4/20-5/20)
Амьдрах
итгэл дүүрэн өдөр. Гэгээ ормогц л тааламжтай бужигнаан эхэлнэ. Гадагш
гарах, тайвширч амрах боломжийг барьж авч, энэ амралтын өдөр юу ч
хийхээр төлөвлөсөн байсан түүнийгээ дуртайяа хий. Хүмүүнлэгийн асуудалд
зориулсан хүчин зүтгэлийн чинь үр дүн таныг цаашид үргэлжлүүлэн бусдад
туслахаар зоригжуулна. Өөрөөсөө доогуур авчрахыг та эрмэлзэх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Ууцаартай
өдөр. Даван туулах аргагүй саад тотгортой тулгарснаас ажил хэрэг
зогсонги байдалд орно. Мөрөөдлөө биелүүлэх боломжгүй зүйлтэй тулгарна.
Эдгээр нь таны сэтгэл санааг тавгүйтүүлнэ. Та өгөөмөр, уян зөөлөн хүнээс
уур уцаартай зөрүүд хүн болон хувирна. Энэ өдөр ганцаараа байхад
өлзийтэй.
Мэлхий (6/22-7/22)
Азтай
өдөр. Та нарын олонхид туйлын хүслээ биелүүлэхийн тулд юу л бол юу
хийж чадах юм шиг санагдана. Энэ бол үр бүтээмжтэй, шинийг санаачлагч
үе бөгөөд олонхи мэлхийн ордныхон өндөр амжилтанд хүрэх чадвартай байх
болно. Таныг нэр алдар, амжилтанд хүргэх хэмжүүр бол бусад хүмүүсийн
болон таны өөрийн чинь чадвар чадамж тул хэний ач тус вэ? гэдгийг
мартахгүй байх нь зүйтэй. Янаг амрагийн явдал таатай байх бөгөөд та
хайртай хүндээ онцгойлон цаг гаргаж, холбоогоо илүү дотно болгохыг
хичээ.
Арслан (7/23-8/22)
Тайван
өдөр. Аль болох аажуу тайван байхыг хичээ. Та бусадтай харилцахдаа
сэтгэл хангалуун байх бөгөөд үдээс хойш болох арга хэмжээ таныг ихээр
хөгжөөх болно. Хэрвээ та маш чухал уулзалттай бол уулзах гэж буй
хүмүүстээ сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд сайхан хувцасла. Хайр
дурлалын харилцаа амжилттай эхлэх хэдий ч та насны зөрүүтэй байдалдаа
санаа зовсоор байх бололтой.
Охин (8/23-9/22)
Тэвчээртэй
байх өдөр. Та бусад хүмүүс таныг ганцааранг нь орхиосой гэж хүсэж,
хувийн зүйлээ хийхийг илүүд үзэх болно. Үүрэг хариуцлага хэцүү
санагдана. Хэрэв та сэтгэлээр унасан бол өөрийгөө өрөвдөхийн оронд даван
туул. Гадагшаа гарч өөр таагүй байдалтай байгаа өөр нэгэн хүнд тусал.
Бусдын гомдлыг тэвчээртэй сонс. Спорт тоглоом тоглох нь таны хувьд
гайхамшигтай байх болно.
Жинлүүр (9/23-10/22)
Таатай
өдөр. Хэрвээ та ажилдаа сэтгэл ханамж муутай байгаа бол одоо байгаа
боломжуудаа ашиглаж эхлэх хэрэгтэй. Таны шаардлаганд нийцэх маш олон
боломжийн сонголтууд байна. Хөрш болоод хамаатангууддаа сайн сэтгэлээр
хандсаны хариу нь танд 10 дахин нэмэгдэж ирэх болно.Чухал найзуудтайгаа
уулзах нь таны алжаал ядаргааг тайлах болно.
Хилэнц (10/23-11/21)
Эерэг
өдөр. Мөрөөдлөө биелүүлэх хүсэл оргилж, таны төсөөлөл маш хүчтэй илрэх
бололтой. Бизнесийн гэрээ хэлэлцээр, шийдвэрээ хойш нь тавиад энэ
өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Нигүүлсэнгүй, өрөвч сэтгэл таны дотор
лугшиж, та буяны байгууллагад өөрийн хандивыг өргөх байх. Та энэ
асуудлыг өөрийн ахуйн амьдралаас ч илүүд үзэх бололтой. Таны хайр
дурлал цэвэр ариун.
Нум (11/22-12/21)
Таатай
өдөр. Өөрт таалагддаг хүмүүстэйгээ сайхан орчинд, өдрийн зоог барь.
Таны бие сэтгэл дахин шинээр төрсөн мэт сэтгэгдэл төрж, урдаа юу ч
тулгарсан туулаад гарах хүсэл зориг танд байна. Харин эрүүл мэндийн
асуудал таны хувьд нэн тэргүүнд тавигдаж эхлэх бололтой. Зүгээр сууж
биеэ зовоохын оронд эмчид хандан, ямар арга хэмжээ авах шаардлагатай
гэдгийг асуу.
Матар (12/22-1/19)
Таатай
өдөр. Энэ өдөр гэрээ хэлэлцээр дипломат ажил төлөвлөгджээ. Шинээр
хүнтэй болзож эхлэхэд хамгийн таарамжтай өдөр. Хамтын ажиллагааны үр дүн
ашгаа өгнө. Өнөөдөр та хүмүүсийг ойлгож, энэрэнгүй байх чадамж
өндөртэй байна. Завгүй ажиллах, эсвэл завгүй байх шийдвэр гаргах 2-ын
хоорондын холбоо нь харилцан ашигтай. Энэ бол хуулийн дагуу ажил хэрэг
эхлүүлэх болон гэрээ хэлэлцээр хийхэд хамгийн тохиромжтой цаг.
Хумх (1/20-2/18)
Тааламжтай
өдөр. Сэтгэл хөдлөм сайхан боломжууд таны зам дээр байна. Эсрэг зүйлд
хариу үйлдэл хийж тааламжгүй нөлөөнөөс зайлсхий. Хайр дурлал аялал
зугаалагт тааламжтай. Хуучин хайрт чинь урьд өмнөхөөсөө илүү сэтгэл
татмаар гарч ирэх бололтой. Та 2 ямар нэг асуудалгүйгээр хуучин
харилцаагаа сэргээж магадгүй. Амралт удахгүй болно.
Загас (2/19-3/20)
Таны бүтээлч байдал бусдаас ялгарна. Загаснууд ямар ч онцгой, сэтгэл хөдөлгөм байдалд шилжиж орохдоо үнэхээр авъяастай хүмүүс. Хэрвээ та таамаглагдаагүй тооцоо ирсэн тооцооны тухай санаа зовж байгаа бол орлого зарлагаа нарийвчлан хянаад тухайн зүйл зөв данснаас ирсэн байна уу? гэдгийг нарийн шалгаарай. Тамирчин загасууд өнөөдөр амжилттай байх боловч өвдөг болон нуруугаа гэмтээхээс болгоомжил. Өнөө оройны чухал тэмдэглэлт баярт хөгжилтэй байгаарай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих