Монгол дархчуудын ур ухаанаар бүтсэн найман ханатай сийлбэртэй гэрийг
дуудлагын худалдаагаар худалдах гэж байна. Дуудлагын худалдааг
Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор
төвөөс санаачлан энэ сарын 27-ны 14 цагт Монголын уран зургийн галерейн
3-р давхарт зохион байгуулах юм.
Тоонын гол хэсэгт дөрвөн хүчтэнийг дүрслэн, 12 жилийн амьтдын дүрсийг
тойруулан хуш болон нарс модоор сийлжээ. Гэрийн хаалгыг 8 шарга морины
сийлбэрээр чимжээ. Гэр давхар хаалгатай бөгөөд эрдэнийн мана чулуу
шигтгэж, мөнгөөр бүрж чимэглэсэн байна. Гэрийн унийг зэсээр хийж, цагаан
мөнгөөр бүрж, ногоон хаш чулуун шигтгэжээ. Хана нь зэс товруутай.
Сийлбэрт чүнчигноров, гартаам, ногоон хаш, мана зэрэг 108 ширхэг үнэт
чулуун шигтгээ ашиглан, зэс болон мөнгөн чимэглэл суулгаж есөн уран
бүтээлч, долоон сарын турш урлажээ.
Дуудлагын худалдаагаар монгол гэрээс гадна уран дархчуудын урласан
морин хуур, монгол гутал, хүрэл унага, хөөрөгний даалин зэрэг
бүтээлүүдийг худалдах юм.
Монгол гэрийг худалдах дуудлагын анхны үнэ 180 сая төгрөг аж. Та сонирхоод үзээрэй.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6317
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих