
Өнгөрөгч долоодугаар сард Увс аймгийн иргэн О гэх эмэгтэй ОХУ-ыг
зорьсноос хойш сураггүй болсон талаар бид мэдээлж байсан билээ. Тэрээр
ОХУ-ын Тува руу наймаа хийхээр явсан ч ийнхүү алга болсон юм.
Тодруулбал, талийгаачийг алга болох үед ОХУ-д машинтай хүн шатсан хэрэг
гарсан бөгөөд тус улсын хуулийн байгууллагаас Монгол Улсын иргэн байж
болзошгүй хэмээн үзсэн. Үүний дагуу О-ийн гэр бүлийнхнээс ДНК-ийн
шинжилгээ авсан байна.
Уг шинжилгээний хариугаар машинтаи шатсан эмэгтэй манай улсын иргэн О
мөн болохыг тогтоожээ. Одоогийн байдлаар хэрэгт сэжиглэсэн хэн нэгэн
байхгүй бөгөөд хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа талаар Тува
улсаас манай цагдаагийн байгууллагад мэдэгдсэн аж.
Эх сурвалж:

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих