АНУ-д суурьшсан Филиппинчүүд багахан боловч тэдний хувьд маш чухал нэгэн зүйл дээр нутгийн удирдлагыг зөвшөөрүүлж, ялалт байгуулж чаджээ. Энэ юу вэ гэвэл тэд АНУ-ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа "Pugan de Manila” филиппин үндэстний зоогийн газартаа нохойн махаар бэлтгэсэн хоол худалдаалах зөвшөөрлийг гаргуулж чадсан байна.
Энэ хэрэг Дээд шүүх хүртэл явсан бөгөөд тэд шашин шүтлэг, ёс уламжлалаа даган нохойн мах идэх эрх бий хэмээн тэмцсэн байна. Тус зоогийн газар одоо өдөрт гурваас илүүгүй нохой "муулах” эрхтэй болсон байна. Гэхдээ энэ нь маш хүмүүнлэг аргаар байх шаардлагатай гэнэ.
Мэдээж энэ нь амьтны эрхийг хамгаалах байгууллагийнхны хувьд цочролд
оруулсан шийдвэр байв. Тэд эцсээ хүртэл тэмцэнэ хэмээн мэдэгдсэн ч
одоогоор ялагдал хүлээсээр л байгаа гэнэ. Ер нь Филиппинд нохойн махыг
өдөр тутамд хоол хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд дэлгүүр, зах гээд хаа
сайгүй худалдаалагддаг гэнэ. Бүр жилд хагас сая нохойг "цаазалдаг" гээд
төсөөл дөө.
www.mnews.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих