Эндофит нь амьд ургамлын эд дотор амьдардаг онцлог бичил биетнүүд
бөгөөд олон төрлийн биологийн идэвхт бодис нийлэгжүүлэх өндөр чадвартай,
хөрс, ус зэрэг орчны бичил биетнүүдээс төрөл зүйлийн хувьд өвөрмөц,
ургамлыг хамгаалах, гадны нөлөөнд тэсвэрлэх чадварыг олгодог бодисууд
нийлэгжүүлснээр ургамалд бодит ашиг тусаа өгдөг мөөгөнцөр юм. Бид
Монголын ургамлуудаас ялгасан эндофит мөөгөнцрийн 47 өсгөврөөс ДНХ
ялган, 283 рРНХ генийн D1/D2 домейны нуклеотидын дарааллыг тогтоож,
филогенетик анализ хийн төрлийн хамаарлыг тодорхойлоход тэдгээр
өсгөврүүд нь 13 төрөлд хамаарагдаж байсан ба Didymella, Stagonospora,
Leptosphaeria, Neosetophoma, Coniochaete, Neofabraea гэсэн зургаан төрөл
нь Монгол оронд урьд өмнө тэмдэглэгдэж байгаагүй шинэ төрлүүд байв.
•Хурхын хөндий нь Монгол дахь цэн тогорууны үржлийн хамгийн нягтшил өндөртэй цөм нутаг болохын зэрэгцээ үржилд ороогүй залуу шувуудын цугларч зусдаг нутаг юм. Тухайлбал: Хурхын хөндийн Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр сумын уулзвар 20 км х 20 км-ын талбайд 43 хос цэн тогоруу үүрлэж, үржилд ороогүй залуу шувууд хоёр хэсэгт нийт 70 гаруй толгойгоор цугласнаас гадна дэлхийд нэн ховорт тооцогдох цагаан тогоруу зургаан цэгт нийт 45 толгой, хар тогоруу-долоон цэгт 44 толгой энд зусаж байгаа болон намрын нүүдлийн үед нь үзсэн байна. 2013 онд зүүн монголд бөгжилсөн 42 цэн тогоруунаас энэ онд 16 шувуу давтан бүртгэлээ. 2014 оны судалгааны явцад элсний тогорууг (Grus canadensis)-г Монголд анх удаа Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутаг Сайн сарын цагаан нууранд тавдугаар сарын 27-нд цэн, хар, хархираа, өвөгт тогорууны сүрэг дотор байхыг үзэж монголд тохиолдлоор цөөн тааралдах зүйл болохыг илрүүллээ.
•Монгол орны зарим экосистемийн шавьжийн бүрдлийг нэгтгэн гаргасны зэрэгцээ Монгол оронд урьд өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй таван зүйл цохыг (ө.х. Dytiscus circumcinctus, Hydaticus aruspex, Hygrotus pallidulus, Agabus amoenes, Gyrinus notator) шинээр илрүүлснээс нэг зүйл цох төрлийн түвшинд шинэ (ө.х. Hydaticus aruspex) болохыг тогтоов.
/ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих