Мөн Дэлхийн миссийн холбооноос Монголын мисс Т.Батцэцэг нь хамгийн олон эерэг санал аваад зогсохгүй, хамгийн цөөн сөрөг санал авснаараа нэгэн шинэ үзүүлэлтийн эзэн болж байгаа аж. Үүгээрээ тэрээр эхнээсээ л ажиглагчид, шүүгчид, дэмжигчдийнхээ анхаарлын төвд орж ирлээ. Сүүлийн хэдэн жил манай улсын нэрийг жүдогийн болон буудлагын хэдэн эмэгтэй тамирчид нь хүч бяраараа илүүрхэж мандуулж байгаа бол гоо үзэсгэлэнгээрээ ч гэсэн монгол охид дэлхийн тавцанд өрсөлдөх чадвартай гэдгээ ийнхүү баталж байна. Эх орноо төлөөлөн оролцож байгаа охин маань Дэлхийн миссийн очир эрдэнийн титмийг тэргүүн дээрээ залж ирэх боломжтой боллоо. Нүүр будагч ч үгүй, стилист ч үгүй, бүр байг гэхэд үсийг нь янзлаад өгөх хүн ч дагаж яваагүй тул найз нөхөд нь сандралдан, аль болохоор амжилт үзүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор үсчин, дизайнер хоёрыг араас нь явуулахаар зардал мөнгө хөөцөлдөж эхэлжээ. Нэгэнт л улсынхаа нэрийн өмнөөс оролцож байгаа тэмцээн учир томоохон компаниудад хандаж, зардаг) мөнгөн дээр туслалцаа үзүүлэхийг хүссэн гэнэ. Гэтэл дөрвөн хөлтэй адгуус шүтэж амьдардаг баячууд маань харийн нутагт ганцаараа яваа мисс охиныхоо нэрийг ч мэдэхгүй "Бас тийм мисс байдаг юм уу" хэмээн дургүйцэж байжээ. Дөрвен хөлтэй адгуус нь жалганаасаа цааш нэрээ дуудуулж чадахгүй байхад эх орныхоо нэрийг гаргаж яваа өөдөсхөн охинд ганц удаа туслахдаа юунд хатуурхана вэ?
ОДОО ЦАГ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих