Зуурмагныхаа бэлдцийг хийчихвэл янз бүрийн хэлбэр дүрстэй, маш олон төрлөөр, өөрийн дуртай зүйлстэйгээ холиод хийж болно. Гурилаа бэлдчихсэн байхад хөргөгчиндөө олон хоног хадгалж болох ба өөрийн дуртай амттангаа хийхэд 10-25 минут л зарцуулна.
Санаа болгох үүднээс хэд хэдэн төрлийн жор орууллаа.
Ер нь өөрийн дураар ямар ч хэлбэртэй, юутай ч холиод хийж болно дөө.
Давхраат (тэргүүний) зуурмаг
Үндсэн зуурмаг:
- 4 аяга гурил
- 1 аяга хүйтэн ус
- 130 гр давсгүй масло, тасалгааны хэмд зөөлрүүлсэн
- 1 хоолны халбага сахар
- 2 цайны халбага давс
- 1 хоолны халбага цэвэр лимоны шүүс
Дээрх
орцуудаа бүгдийг нь хольж сайн зуураад 20х20 харьцаатай дөрвөлжин
хэлбэрт оруулж хүнсний уутаар ороогоод хөргөгчинд 30 минутаас 2 цаг
амраана.
Маслон зуурмаг:
- 3 аяга давсгүй масло, өрөөний хэмд зөөлрүүлсэн
- 1 аяга гурил
Маслоо
зөөлөртөл нь миксердээд гурилаа хийж сайн хольж зуураад 20х20
харьцаатай дөрвөлжин хэлбэрт оруулж хүнсний уутаар ороогоод хөргөгчинд
30-90 минут амраана. Зөөлөрсөн байж болохгүй нилээд хүйтэн болгоно.
Хоёр зуурмагаа хооронд нь хольж илдэх:
Маслон
зуурмагаа сайн хуурай гурил цацаж байгаад 40х22 см хэмжээтэй тэгш
өнцөгт хэлбэртэй илдэнэ. Үндсэн зуурмагаа голд нь тавиад маслон
зуурмагаараа битүү бүтээж өгнө. (Дугтуйлж байгаа мэт) Нийлүүлсэн
зуурмагаа хуурай гурил сайн цацаж байгаад 50х25 см хэмжээтэй илдэнэ.
Зураг дээрх шиг 3 нугалж өгнө. Ингэхдээ нугалж байгаа талд нь байгаа
хуурай гурилыг багсаар шүүрдэж цэвэрлэж өгнө. 90 градус эргүүлээд буюу
өмнөх илдсэнийхээ хөндлөнгөөр нь дахин 50х25 хэмжээтэй илдэнэ. Мөн л
хуурай гурилыг нь цэвэрлээд 3 нугална. Зуурмагаа хөргөчинд хийгээд дор
хаяж 2 цаг (1 өдөр хүртэл) амраана. Энэ нь эхний амраалт юм.
Амарсан
зуурмагаа мөн л өмнөхтэйгээ адил 50х25 хэмжээтэй илдээд, хуурай гурилыг
нь цэвэрлээд 3 нугалаад, 90 градус эргүүлээд буюу хөндлөнгөөр нь дахин
50х25 хэмжээтэй илдээд дахин дор хаяж 2 цаг (1 өдөр хүртэл) амраана. Энэ
нь 2 дахь амраалт.
2 дахиа амарсан гурилаа сүүлийн удаа дахин нэг илдэж 3 нугалаад зуурмаг бэлэн боллоо. 2 цаг амраагаад хэрэглэж болно.
Уг зуурмагаа хөргөгчинд 4 хүртэл хоног, хөлдөөгчинд 3 хүртэл сар хадгалж болно. (Хэрэглэхийн өмнө гэсгээнэ)
Энэ ойролцоогоор 1.4 кг зуурмаг болно.
Лийртэй тэргүүн
- 250 гр орчим тэргүүний зуурмаг
- 2 ширхэг лийр (компотны лийр байж болно)
- 4 хоолны халбага бурам (dark brown sugar) эсвэл сахар
- 4 хоолны халбага whipping cream
- 1 өндөг + 2 халбага ус
Зуурмагаа
3-4 мм зузаантай, 30х30 хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй илдээд тэнцүү 4
хуваана. Дотор талаар нь ирмэг үүсгэн хагаслаж зүсээд зөрүүлж тавина.
Дөрвөлжин дотор нь лийрээ зүсч тавиад тус бүр 1 халбага бурам эсвэл
сахараа дээр нь хийгээд мөн тус бүр 1 халбага whipping cream-ээ дээрээс
нь асгаж өгнө.
Багсаа устай өнгөнд дүрээд гурилныхаа гадуур түрхэж өгнө.
190 хэмд 20-25 минут буюу шаргал болтол болгоно. Халуунаар нь болон хөргөөд идэж болно.
Амтлаг тэргүүн
- 250 гр тэргүүний зуурмаг
- 2 аяга жижиг хөөсөн чихэр (mini marshmallows)
- 8 ширхэг дөрвөлжин печень (crackers)
- 150 гр жижиг дөрвөлжин хэрчсэн шоколад (chocolate chips)
Зуурмагаа
3-4 мм зузаантай, 30х30 хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй илдээд тэнцүү 4
хуваана. Жижиг дөрвөлжин тус бүрийн дунд нь печень + хөөсөн чихэр,
шоколад + печень + хөөсөн чихэр шоколад гэж тавиад амсрыг нь хумиад
үзүүрийг нь нийлүүлнэ. Багсаа устай өнгөнд дүрээд гурилныхаа гадуур
түрхэж өгнө.
190 хэмд 10-12 минут буюу шаргал болтол нь болгоно. Бага зэрэг хөргөөд иднэ.
Тоортой тэргүүн
- 250 гр орчим тэргүүний зуурмаг
- 4 хоолны халбага нунтаг алмонд (ground almonds)
- 2 хоолны халбага сахар
- 1 ширхэг өндөг
- 1/4 цайны халбага almond extract (хийхгүй байж болно)
- 2 том шинэ эсвэл компотны абрикос (apricots)
Алмонд,
сахараа холино. Жижиг аяганд өндгөө хийж хутгаад 2 хоолны халбагыг нь
алмонд сахартайгаа холино. Дээр нь almond extract хийж хутгана.
Зуурмагаа
3-4 мм зузаантай, 30х30 хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй илдэнэ. Дугуй
жигнэмэгийн хэв (Cookie cutter) ашиглан 9 см-ийн диаметртэй 8 ширхэг том
дугуй болгож зүснэ. Үүнээс 4 ширхэгийнх нь голыг 6 см-ийн диаметртэй
зүсэж цагираг болгоно. 4 дугуй дээрээ 4 цагиргаа тавина. Багсаа устай
өнгөнд дүрээд гадуур нь түрхэж өгнө. Алмондтой холимогоо тус бүрийнх нь
доор нь хийгээд абрикос жимсээ дундуур нь нэг зүсээд тавина.
190 хэмд 25-30 минут буюу шаргал болтол болгоно.
Үзэмтэй, хушгатай
- тэргүүний зуурмаг
- хушга, бага зэрэг буталсан
- үзэм
- сахар
- ванилла
Хушга,
үзэм, бага зэрэг сахар ваниллагаа хооронд нь холино. Зуурмагаа 6 см
орчим диаметртэй дугуй хэлбэртэй зүснэ. 2 дугуйны хооронд нь хушга
үзэмтэй холимогоо хийгээд ирмэгийг нь хооронд нь бага зэрэг дарж нааж
өгнө. Багсаа устай өнгөнд дүрээд гадуур нь түрхэж өгнө.
190 хэмд 12-15 минут буюу шаргал болтол болгоно.
Синнамонтой давхраат
- тэргүүний зуурмаг
- синнамон
- бурам (dark brown sugar)
Зуурмагаа
3-4 мм зузаантай илдээд бага зэрэг синнамон, бурам цацаж өгнө. Гурилаа
нэг нугалж хооронд нь нааж өгөөд боорцогний хэмжээтэй жижиг тэгш өнцөгт
хэлбэртэй зүснэ. Дунд хэсэгт нь 1 урт зүсээд нэг талыг нь 2 эргүүлнэ.
190 хэмд 10-12 минут буюу шаргал болтол болгоно.
Гүнжийн үр, пармезан бяслагтай давхраат
- тэргүүний зуурмаг
- гүнждийн үр
- пармизан бяслаг, үрсэн
Зуурмагаа
3-4 мм зузаантай илдээд бага зэрэг гүнждийн үр, пармикан бяслаг цацаж
өгнө. Гурилаа нэг нугалж хооронд нь нааж өгөөд урт урт нарийхан зүснэ.
Нэг үзүүрээс нь бариад нөгөө үзүүрийг нь 2 эргүүлнэ.
190 хэмд 10-12 минут буюу шаргал болтол болгоно.
Песто соустай давхраат
- тэргүүний зуурмаг
- песто соус
Зуурмагаа
3-4 мм зузаантай илдээд бага зэрэг песто соус түрхэж өгнө. Гурилаа 2
талаас нь хуйлаад урт нарийхан хэлбэртэй болгоод хэрчинэ.
190 хэмд 10-12 минут буюу шаргал болтол болгоно.
www.miss.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих