Зах зээлийн нийгэмд шилжснээр хүний сэтгэхүй ухамсар жил ирэх тусам улам муудаад байна уу даа гэсэн сэтгэгдэл сүүлийн үед бодогдох боллоо. Өнөөдөр мөнгө бүхнийг захирагч эрхэм болж, хүн төрлөхтөн өөрсдийн бүтээсэн эд зүйлсийнхээ өмнө өвдөг сөхрөхөд бэлэн болоод байна. Ийн улиг болтол нийгэм болоод мөнгийг эргэцүүлэн бодох шалтгаан нь манай улсын "Үндсэн хууль”-нд Монгол хүн эрүүл мэндээ хамгаалуулах, амьд явах эрхтэй хэмээн тунхагласан байдаг. Гэвч бодит амьдрал дээрээ энэ зүйл зүгээр л цааасан дээр буусан төдий зүйл болсон нь харамсалтай, халагламаар...
Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч нарийн ааш араншин хэрээс хэтэрлээ. Мөнгөтэй хүн бол өнөөдөр эрүүл энх сайхан амьдарч болох юм гэдгийг "Эх нялхас”-ын эмнэлэгийнхэн харуулж байна уу?
"Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг ардын минь цэцэн үгийг эрүүл мэндийн салбарынханд нэгэнтээ сануулмаар болсон ажээ. Эрүүл мэндийн яамны сайд болоод дэд сайд нь өөр хоорондоо хөлөө жийлцэж хэвлэл мэдээллээр өөр өөр лүгээ хөвөнд боосон чулуу шидэлцэж байх хооронд доод албан тушаалтнууд өвчин шаналалдаа шаналсан иргэдийн халаастай ярьж өөрийн ажил хөдөлмөрөө хийдэг болсон нь нууц биш.
Гэтэл энэ 2014 оныг "Эх нялхасыгдэмжих жил” хэмээн их л сүр дуулиантайгаар зарласан Засгийн газар маань энэ бүхэнд эргэж шалгалт хийж байна уу? Өнөөгийн үнэн бодит байдал бол "Эх нялхасын орны хүртээмж, эрүүл цэвэр орчин нь ямар байгааг харахад харамсалтай. Дэмий л нэг урай лоозонгоор амьсгалсаар байх уу?
Эх сурвалжуудын мэдээлснээр өнөөгийн "Эх нялхасын эмч нарын үнэн төрх нь гар харсан үйлчилгээ гэж байлаа. Уг нь эх хүн 39-40 долоо хоногт төрж нярайлах учиртай ажээ. Харин үүнээс хэтэрсэн тохиолдолд савны нь ус муудаж урагийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэдгийг эрүүл мэндийн шинжлэх ухаанд нотолсон байдаг хэмээн гомдоллоод... Харин энэ нь эх нялхасын эмч нарийн халаасаа дүүргэх аргуудын нэг нарийн ухаан болоод байгаа ажээ. Мөнгөтэй бол ар гэрийнхэнтэйгээ ярилцаад шууд төрөх ор руу очдог гэнэ. Өмнө нь нэгэн эх 42 долоо хоногтой боловч өвдөхгүй байсан учраас эмч болон гэр бүлийнхэнтэйгээ тохирсноор төрөх ор руу гарсан хэмээлээ.
Ингэж шууд ор руу очоод түргэн төрүүлдэг тариагаар төрдөг. Харин түүний төлбөр мөнгө нь хариуцсан эмчийн халаасанд ордог ажээ.
Гэтэл өнөө маргаашгүй Эрүүл мэндийн яамнаас шалгалт хийх гэж байгаа сургаар хэвтэж байсан төрөлт нь удааширсан эхчүүдийг гадуур гаргаж гэр бүлийнхэнтэйгээ тохироод буцаж ир хэмээсэн байх юм. Монгол улс даяараа ярьж байгаа 3 сая дахь иргэнээ хүлээж авна гэж хөөрцөглөх ч байгаа. Гэтэл эрүүл мэндийн салбарын ухамсарын доройтол тэр тусмаа эх нялхасын эрүүл мэндийг хариуцан ажиллаж байгаа эмч мэргэжилтэнгүүдийн балаг улам газар авсаар байгаа нь харамсалтай.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих