Аймгийн Засаг дарга С.Ганбатын гаргасан захирамжуудыг "Дорнод” сонин олон нийтэд ил тод нээлттэй болгох зорилгоор нийтэлж эхлэсэн. Сүүлийн дугаарт нийтлэгдсэн 10 дугаар сарын захирамжууд дотор 8 дугаар сургуулийн захирал М.Наранжаргалын цалинг тогтоож, 25 хувийн ур чадварын нэмэгдэл олгох тухай оржээ. М.Наранжаргалыг С.Бадамсүрэнгийн эгч гэдгийг Дорнодынхон захирлаар томилогдсон цагаас нь мэдэх болсон. Энэ эмэгтэйг ажилд томилогдоод удаагүй гэхээсээ илүүтэй энэ захирамжийг холбогдох хэлтсээр нь дамжуулалгүй аймгийн Засаг даргын орлогч, дүү М.Бадамсүрэн нь өөрөө барьж гүйгээд Засаг дарга дээр орж үзэглүүлснийг холбогдох хүмүүс нь гайхаж сууна. 8 дугаар сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад орох гэсэн нэгнийг "наад албан тушаал дээр чинь хүн нь тодорхой” гээд хавьтуулаагүй тухай яриа ч бас гарч л байсан. Төрийн сэнтийд суучихаад "төрснөө” өөд татаад суух нь ёс зүйд нь хэр нийцдэг юм бол доо.
А/434- Цалин өөрчлөх тухай /8-р сургуулийн захирал М.Наранжаргалын цалинг ТҮБД-7-4 шатлалын 713.968 төгрөгөөр тооцож цалинжуулан, 25%-ийн ур чадварын нэмэгдэл олгохыг 8-р сургуулийн нягтлан бодогч Б.Энхбаярт, 11-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Оюунчимэгийг ТҮБД-6-5 шатлалын 711,230 төгрөгөөр цалинжуулахыг 11-р цэцэрлэгийн нягтлан бодогч Ч.Цэрэндолгорд тус тус зөвшөөрсүгэй/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих