Дэлхий дахин монголыг хууль бусаар хил давуулан наймаа хийгчдэд
зориулсан нууц нисэх буудлууд, газардах зурвасуудыг байгуулсан орон гэж
нүд үзүүрлэх вий дээ.
Манайхан өөрсдийнхөө талаар дуулиант мэдээллийг ихэвчлэн гадны
хэвлэл мэдээллийн хэрэгслээс авдаг. Эдгээрээс хамгийн дуулиантай нь
хэдэн ч жилийн өмнө юм бүү мэд эх орноосоо гарсан 70 сая жилийн настай
Тироннозавр Батаарыг анх АНУ-д дуудлагаар худалдах гэж буй тухай
мэдээлэл тус улсын хэвлэл мэдээлэл анхлан мэдээлсэн билээ.
Энэ талаар Ц.Оюунгэрэл сайд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид
анх мэдэгдэж, Ерөнхийлөгчийн АНУ руу Батаарын асуудлын талаар хандан
захидал бичсэний дараа Олон улсын мэргэжлийн палентеологичдоор энэ
олдвор Монголынх мөн гэдгийг баталгаажуулж, АНУ-ын шүүхэд гаргасан албан
бичиг, захидлууд гээд нэлээд олон ажил болж байж өнөөдөр нэг юм өөрийн
гэсэн байртай болж байна.
Гэтэл өчигдөр Малайз улсынхан манай улстай холбоотой нэгэн ноцтой
мэдээллийн дэлхий дахинд хүргэчихлээ. Одоогоос арав хоногийн өмнө буюу
энэ сарын 09-ний өдөр Малайзийн агаарын тээврийн МН370-р нислэгийн Боинг
777-200 ЕР онгоц газрын гаваар орсон мэт алга болж, олон улсын
хайгуулын баг гаран ажиллаж буй билээ. Одоогоор дэлхийн 25 орны
хайгуулчид хайж байгаа ч эрэл мухардчихаад буй. Тиймээс тэд олон янзын
таамаглал дэвшүүлж, онгоц хаана бууж болох талаарх мэдээллийг хүргэж
эхэлсэн. Эдгээр мэдээллүүдээс хамгийн сонирхолтой нь энэхүү онгоц манайд
буух боломжтой гэнэ.
Гэвч хамгийн муухай нь монголын өмнөд хэсэгт онгоц газардахад
Засгийн газрын зөвшөөрөл шаарддаггүй. Хууль бусаар хил давуулан наймаа
хийгчдэд зориулсан нууц нисэх буудлууд, газардах зурвасууд байдаг” гэв.
Өнөө цагт онгоцны талаарх бүх л мэдээлэл дэлхий нийтийн анхааралд
байгаа. Малайзын талаас энэ талаар хийсэн мэдээлэл болгоныг дэлхийн
өнгөц булан бүрт мэдээлж байгаа. Гэтэл тус улсын Батлан хамгаалах яамны
нэрээ нууцалсан гэх этгээд иймэрхүү зүйл ярьж байгааг манай төр
засгийнхан анхаарсан болов уу.
Манай улсад нэлээд дээр үед ОХУ-ын цэргүүд байрладаг байсан хэд
хэдэн газар бий. Эдгээр газруудад онгоц буух талбай ч бас хэд хэд байдаг
гэдэг. Биднийг ангайж байх зуур өргөн уудам нутагт минь гадныхан
"хүргэн зууж” түүнийгээ аль хэдийнэ хууль бус наймаачдын дамжуулах бүс
болгочихсон юм биш байгаа. Эсвэл ардчилсан улс орон, хууль нь зөөлөн.
Эрх баригчид нь түүнийгээ хянаж чаддаггүй гэх сул талыг минь ингэж
овжиноор ашиглаж байгааг ч үгүйсгэх аргагүй юм.
Нөгөө талаар малайзын талынхан ийм мэдэгдэл хийж, хариуцлагаас
мултрах гэж үзсэн ч байх талтай. Гэвч цаана чинь "Монгол” гэдэг нэр, улс
орны нэр хүнд шороотойгоо хутгалдаж дуусах нь. Дэлхий дахин монголыг
хууль бусаар хил давуулан наймаа хийгчдэд зориулсан нууц нисэх буудлууд,
газардах зурвасуудыг байгуулсан орон гэж нүд үзүүрлэх вий дээ. Ямартай ч
энэ асуудал дээр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж, дэлхий нийтэд үгээ
хэлэхгүй бол хэсэг бүлэг хулгайч, дээрэмчин тонуулчидаас болж унаж нэр
хүнд доошилсоор шал арчигдах нь дээ.
Эх сурвалж: Bodlogo.Mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=635
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих