Энэ сарын 12-ны орой Казакын нууранд портер машинтай нэг гэр бүлийн
хоёр хүн осолджээ. Осол нуурын эргээс дотогш 100-гаад метрт болсон гэж
нутгийн иргэд хэлж байна. Хүйтний эрч чангараагүй, гол нуурын мөс
захаасаа зайрмагтаж эхэлж байгаа энэ үед ямар зорилгоор нуурын гүн рүү
ачааны машинтай явж байсан нь хачирхалтай. Осол болсон даруйд холбогдох
байгууллагууд газар дээр нь ажиллаж, хүмүүсийн цогцсыг гаргаж авсан ч
машиныг мөстөж зайрмагтсан нуураас татаж гаргахын тулд нэг хоног гаруй
хугацаа зарцуулсан байна.
Хүйтний улирал дөнгөж эхэлж, гол нуур тэс хөлдөөгүй байгаа энэ үед манай ард иргэд анхаарал болгоомжтой зорчих нь чухал юм.
ДОРНОД

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих