
Ахуйн зориулалтаар хууль бусаар цагаан зээр агнасан тохиолдолд энэ үнэлгээг буруутай этгээдээр 2 дахин нугалж төлүүлэх ба хууль бус ан хийсэн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нугалж торгоно гэж "Ан агнуурын тухай хууль"-д заасан байна. Хэрвээ хууль бусаар нэг ооно агнасан тохиолдолд 1 сая 380800 төгрөгийн нөхөн төлбөр төлөх шаардлагатай болж байгаа юм. Харин дээрх үнэлгээний хувьд амьдралын боломж муутай айлд хүндхэн цохилт болдог нь ойлгомжтой. Хоол хүнсээ залгуулах гэж нэг зээр агначихаад нөхөн төлбөрөө төлж чадахгүй, хууль цагдаагийн байгууллагаар явах зэрэг хэн хэндээ хэцүүхэн асуудал тулгардаг бололтой. Гэсэн хэдий ч баригдсан тохиолдолд хэн ч байсан хуулийн хариуцлага хүлээх учраас иргэдийг хулгайгаар ан агнахгүй байхыг Байгаль орчны газраас анхааруулж байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6354
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих