Аймгийн удирдлага энэ сарын 05-ны өдөр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, мэдээлэл өглөө.
Аймгийн Засаг даргын 2014-2016 оны хооронд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд хийж хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн ажлын биелэлт одоогийн байдлаар 73,2 хувьтай явж байна. 70582233 дугаарын "Нээлттэй утас"-ыг аймгийн ЗДТГ-т ажиллуулаад 1,8 жил болжээ. Нээлттэй утсанд иргэдээс ирүүлсэн хүсэлт, санал гомдлыг 1-5 хоногийн хугацаанд шийдвэрлэж, аймгийн ЗД-ьш дэргэдэх агентлаг хэлтсүүдийн удирдлагуудыг хугацаанд 47 иргэнээс мөнгөн тусламж хүссэний дагуу 8 сая орчим төгрөг зарцуулж шийдвэрлэжээ.
Хөлөнбуйр хот манай аймагтай байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд "Найрамдал" паркаас урагш Хэрлэн гол хүртэлх явган хүний зам, гэрэлтүүлгийг өөрсдийн хөрөнгөөр ирэх хавраас хийж эхлэхээр болжээ.
Аймгийн Засаг даргын 2014-2016 оны хооронд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд хийж хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн ажлын биелэлт одоогийн байдлаар 73,2 хувьтай явж байна. 70582233 дугаарын "Нээлттэй утас"-ыг аймгийн ЗДТГ-т ажиллуулаад 1,8 жил болжээ. Нээлттэй утсанд иргэдээс ирүүлсэн хүсэлт, санал гомдлыг 1-5 хоногийн хугацаанд шийдвэрлэж, аймгийн ЗД-ьш дэргэдэх агентлаг хэлтсүүдийн удирдлагуудыг хугацаанд 47 иргэнээс мөнгөн тусламж хүссэний дагуу 8 сая орчим төгрөг зарцуулж шийдвэрлэжээ.
Төрийн байгууллага иргэдийн хамтын ажиллагааны хүрээнд улирал бүр "Иргэдтэй уулзах өдөр"-ийг зохион байгуулж хэвшээд байна. Он гарсаар багууд дээр уулзалт хийж, ХДТ-т нийт багийн иргэдийг цуглуулан уулзаж, сумдын ард иргэдэд хийсэн ажлын биелэлт, хийх ажлын төлөвлөгөөгөө тайлагнах зэргээр "Иргэдтэй уулзах өдөр"-ийг хуваарийн дагуу тогтмол явуулж байна.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр:
ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, ӨМӨЗО-ны Хянган, Хөлөнбуйр аймаг, Манжуур хот болон хил залгаа хошуудтай хамтын ажиллагааг идэвхтэй явуулж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажлыг бүтээн байгуулалт талаас нь танилцуулвал, Хөлөнбуйр аймгийн хөрөнгө оруулалттайгаар 6 км урттай, 14 м-ийн өргөнтэй Чойбалсан хотын хойд талын төв замыг ирэх хавраас хийхээр болоод байгаа юм. Мөн өнгөрсөн хавар Манжуур хотын удирдлагуудтай хийсэн гэрээ хэлцлийн дагуу Бөртэ-Үжиний талбайг тохижуулах ажлыг хийж, одоогоор энэ ажил үргэлжилж байна.Хөлөнбуйр хот манай аймагтай байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд "Найрамдал" паркаас урагш Хэрлэн гол хүртэлх явган хүний зам, гэрэлтүүлгийг өөрсдийн хөрөнгөөр ирэх хавраас хийж эхлэхээр болжээ.
Хянган аймагт ажлын айлчлал хийж, оюутан солилцох, автозам, газар тариалан, аялал жуулчлальга талаар хамтран ажиллах гэрээнд үзэглэсэн юм. Энэ жил Хянган аймгаас цасны машин, ахмад наснуудад үйлчлэх автобусыг манай аймагт бэлэглэж, тун удахгүй хилээр оруулж ирэхээр болжээ.
Түүнчлэн ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарт анагаахын дунд мэргэжлээр оюутан сургах талаар хэлэлцэж тохироод байна. Одоогрор Өвөрбайгалийн хязгаарт манай аймгаас 9 оюутан эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байна. Суралцах хугацааны хувьд дотооддоо сурсантай адил 4 жилийн хугацаатай. Таван жилиин дараа гэхэд манаи аимаг эмнэлгиин дунд мэргэжилтэн буюу сувилагчаар ажиллах боловсон хүчнээр дутагдаж эхлэх юм. Тиймээс энэ асуудлыг эртнээс шийдэж байгаа нь энэ. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8,7 тэрбум төгрөгийн 21 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж, орон нутгийн 1,4 тэрбум төгрөгийн 32 төсөл арга хэмжээ, ОНХС-ийн 12 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаар 0,7 тэрбум төгрөгийн ажлыг энэ онд хийхээр болсон юм. Биелэлт нь өнөөдрийн байдлаар 60-90 хувьтай байна.Улс орны эдийн засгийн байдал хүндэрснээс шалтгаалаад -ОНХС-гаас 2,7 тэрбум төгрөг буцаан татагдчихаад байгааг аймгийн удирдлага хэллээ. Дээрх мөнгөөр хийж байгаа ажлын зарим нь дутуу, заримынх нь тендер зарлагдаад байсан гэнэ. Ер нь энэ онд 4,7 тэрбум төгрөгийн 37 ажил хийх байсан ч нэг ажил огт хийгдээгүй байна. Энэ нь Баян-Уул суманд цахилгаан дамжуулах агаарын шугамын шонгийн ажил байж. Тухайн сумаас төлөвлөлт, зураг төсөв нь ирээгүй учир огт биелээгүй ажлын тоонд оржээ. Өвөлжилтийн бэлтгэлийн талаар: Хадлан тэжээл бэлтгэх ажил ерөнхийдөө хангагджээ. Энэ намар 53 мянган тн өвс бэлтгэхээр төлөвлөснийг 109,1 хувиар давуулан биелүүлээд байна. 31,8 мянган га-д тариалалт хийж, үүний 8,8 мянган га-д нь үр тариа, 1015 га-д нь арвай, 30 га-д овъёос, 500 га-д эмийн ургамал, 103,5 га-д малын тэжээл, 220,4 төмс, 121,8 га-д хүнсний ногоо, 30 мянган га-д тосны ургамал тариалжээ. Гэхдээ ирэх жилүүдэд тосны ургамал тарих хэмжээг багасгаж, үр тариагаа түлхүү тарина гэдгээ аймгийн удирдлага хэлж байна. Цаашдаа Баянтүмэн сумыг Чойбалсан хотыг хүнсний ногоогоор хангах тариалангийн тушиц газар болгох бодлого барьж байгаа гэнэ. Ингэхдээ байцаа, лууван, манжин, сонгиноор Чойбалсан хотын ард иргэдийг хангаж байхаар бодолцож, зоорь агуулах савны асуудыг ч шийдээд байна.
Гурилын үйлдвэр үр тариагаа сайтар базаажээ. Өнгөрсөн сарын эхэн үеийн байдлаар л гэхэд 8134,2 тн таваарын улаан буудай нөөцөлсөн дүн мэдээ байна. Дорнодчууд бид жилдээ 12 мянган тн улаан буудай хэрэглэдэг. Харин 195 га-гаас 1890 тн орчим төмс хурааж авсан бол 102,3 га-гаас 1022,6 тн хүнсний ногоо хурааж аваад байна.
Харин хөдөлмөр эрхлэлтийн хувьд одоогоор 2211 иргэн ажил хайж байгаа бол 1525 сул ажлын байр байгаа аж.
Д.ДЭЛГЭРМАА /ДОРНОД/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6356
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих