Алт нь хүн төрөлхтний хамгийн их үнэлдэг гол металлын нэг юм. Тэрээр
байгальд хольцгүй цэврээр тааралдахаас гадна калаварит, силванит ,
нагиаги зэрэг теллурт нэгдэлд 6-36 хувийн агуулгатай байна. Цэвэр алт нь
ихэнх тохиолдолд 30-50 хувийн мөнгөний хольцтой байдаг.
Алт нь голдуу гидротермаль гаралтай цахирын судал, пегматит, скарн болон зэс диц, зэс молибден, хүнцэл, холимог металлын хүдэрт тохиолдоно. Алтны зарим үндсэн орд дахь алт нь нүдэнд юм уу томруулагч шилээр харахад үзэгдэнэ. Гэвч ихэнх тохиолдолд нүдэнд болон томруулагч шил хэрэглэж харахад үзэгдэхгүй байдаг. Ер нь алт нь нилээд хүдэр чулуулагт нарийн ширхэглэг буюу сарнимал байдалтай байна. Алтны үндсэн ордоос гадна түүний шороон орд багагүй байдаг.
Эдүгээ хүртэл хүн төрөлхтөн нь алтны үндсэн ба шороон ордоос 100 мянга гаруй тонн алт олборлосон бөгөөд тэдгээр ордод мөн ЮОмянга тонноос багагүй алт бий гэж үздэг юм. Түүнээс гадна далай тэнгисийн усанд 1 тэрбум тонн буюу 1 шоо метр усанд нь 3-5 мг бий гэж тооцжээ. Гэхдээ алтыг далай, тэнгисийн уснаас үйлдвэрийн аргаар гаргаж авах асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй байна.
Алт нь голдуу өрөл, ялтас, утас, хааяа талст хэлбэртэй, шар өнгөтэй байдаг бөгөөд мөнгөтэй алт нь илүү тунгалаг өнгөтэй байна. Харин зэстэй алт нь улаавтар туяатай байдаг. Тэрээр химийн хувьд тэсвэртэй, хааны дарсаас бусад хүчилд уусахгүй. Алт нь металл гялгатай, хатуулаг нь 2 -3, нягтрал нь хольцоосоо хамаарах ба цэвэр алтных нь 19,3 байна. Мөнгөний 20-иос дээш хувийн агуулгатай алтыг электрум гэнэ. Цэвэр алтны агуулгыг сорьц гэнэ. Жишээ нь 900 гэж байвал тэр нь түүний найрлаганд цэвэр алт 90 хувийг эзлэнэ гэсэн үг юм. Харин шороон ордын алтан дахь сорьц нь үндсэн ордоос холдох тусам цэвэршиж нэмэгдэнэ. Алт нь зөөлөн, түргэн элэгддэг учир түүнд зэс, мөнгө болон бусад металл холидог . Алтны үндсэн ордын 1 тонн хүдэрт 3 грамм, 1 шоометр шороонд 0.1 грамм алт байвал түүнийг механизм хэрэглэж олборлох нь ашигтай гэж үздэг.
Алтны 100 тонноос дээш нөөцтэй үндсэн ордыг их том, 50-100 тонныхыг том, 50-100 хүртэл тонныхыг дунд зэргийн , 10 хүртэл тонныхыг жижиг ордод тооцно. Мөн 1 тонноос бага нөөцтэй шороон ордыг жижиг орд гэж үзнэ. Алтны үндсэн ордоос алтны зэрэгцээгээр ашигтай тохиолдолд мөнгө, теллур, висмут, хүнцэл зэргийг олборлодог. Алтны зарим шороон орд нь доржпалам, уулын болор, цагаан алт, титаны бүлгийн эрдэс агуулдаг тиймээс алтны хайгуул хийх явцад дурдсан эрдсийн нэг адил байн байн шалган хайж шинжлэх нь зүйтэй. Алтыг гоёл чимэглэлээс эхлэн пуужин, цөмийн тогоо, дуунаас хурдан нисэх онгоц , холбоо харилцааны техник хэрэгсэл, хими, эмнэлэг, фото зургийн үйлдвэр зэрэг олон салбарт хэрэглэнэ.
Алт нь үнэ цэнгээ хэзээ ч алддаггүй, хэрэглээ нь үргэлж өсч буй учир түүний хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэхэд их анхаарч байна.
Алт
ихтэй улсад Өмнед Африкийн Бүгд Найрамдах Улс, Австрали, ОХУ,
Узбекстан, Канад, Бразил, АНУ, Чили, Филиппини, Шинэ Гвиней, БНХАУ
зэрэг улс орно. Монгол нь алтаар нилээн баян орны тоонд орох бөгөөд
түүний алтжилтын 21 бүсэд 3400 тонн алт бий гэж тоймлон тооцжээ. Хэдэн
жилийн өмнө барууны хэвлэлд Монгопыг алтаар баян гэж үзэж, түүнийг олон
жилийн өмнө алтны халуурал болж байсан Канадын Клондейж нутагтай
адилтгаж бичсэн нь бий үнэхээр ч сүүлийн үед манайд алт хайх, олборлох
ажил их өрнөв.
Монголд бүрэн бус мэдээгээр алтны орд, ирээдүй бүхий илрэц 60 гаруй олдоод байна. Сүүлийн үед АЛтайн өвөр говийн Хатан суудал Талын бэлтэс, Аж Богдын зэргээс 50-100 тонн нөөцтэй байж болзошгүй алтны хэд хэдэн томоохон илрэц нэмж олдов. Мөн Өмнөговийн нутагт алтны томоохон орд байж болзошгүй нэг буй илрэц олдож эхэлж байна. Монгол нь алтны хүн амд ноогдох хайсан нөөц, олборлолтоор дэлхий тэргүүлэх орны нэг болов. Манай алтны олборлолт 1992 оноос өмнө жилд 600 кг-аас хэтрэхгүй байсан бол одоо 8 тонн гаруй болж ойрын ирээдүйд 10 тонн хүрэх боломжтой болж байна. Эдүгээ Монголд алтны хайгуул, олборлолт явуулж буй дотоод гадаадын компани 130 гаруй болоод байна.
Цаашид алтыг хайх, олборлох ажлыг үр ашигтай нэмэгдүүлэх, ялангуяа түүнд дэвшилтэй техник, технологи нэвтрүүлж Засгийн газрын "Алт" хөтөлбөр хэрэгжүүлэхэд илүү анхаарах нь зүйтэй. Алт гэдэг нь дээр үеийн нар гэсэн үгнээс гаралтай гэх ба дэлхий дахины нэр томъёонд аурум гэж нэрлэх бөгөөд энэ нь латинаар үүрийн туяа гэсэн үг ажээ.
Монголчууд
"Сундуйн жүд" хэмээх 10 боть номыг 452.5 кг алт, мөнгөөр хийсэн
баримтаар нотлогдож байгаа юм. Алттай боллоо гээд ханаж байсангүй, харин
ч алтаа алдах бий гэж сэтгэл санааны зовлон учирч байжээ.
Байгаль дээр тохиолдох цул алтны жин хэдэн мг аас хэдэн арван кг хүртэл байна. Одоогоор мэдэгдэж байгаа хамгийн том цул алт нь 1872 онд Австралиас олдсон "Холтлерманы хавтан" гэж алдаршсан олдвор бөгөөд барьцалдан чулууныхаа хамт 260 кг орчим юм. Мөн "хүслийг үл мэдэгч нэртэй " 66.6 кг, "хүслийн цул" нэртэй 68.2 кг, "гайхамшигт Барклай" нэртэй 52,2 кг "Канадын тал" нэртэй 41 кг жинтэй цул алт олджээ.1842онд Уралаас олдсон "Том гурвалжин" нэртэй 36,22 кг жинтэй алтны олдвор нь ОХУын алмазын фондод хадгалагдаж байна.
Монголын хамгийн том алтанд Заамарын районы Хайлаастын ордоос 1995 онд олдсон 808 гр жинтэй "Хайлааст" ХК Шарын голын алтны шороон ордоос олдсон 351,3 гр жинтэйалт тустус орж байна. Алтны орд газрууд тив бүрт харилцан адилгүй тархжээв Монгол улсын алт олборлолтын түүхийг олон янзаар авч үздэг боловч 20 зууны эхэнд Богд Хааны Монгол улсын үед Орос, Герман, Бельги, Хятад зэрэг орны % нийлүүлсэн "монголор" нэртэй нийгэмлэг ажиллаж 1900-1905 онд 588 кг, 1906-1915 онд 8095 кг, 1915-1919 онд 984 кг тус тус олборлон түүний өчүүхэн хэсгийг татвар хэлбэрээр манай оронд өгсөн байна.
Австралаас олдсон "Холтлерманы хавтан" хэмээх алт нь дэлхий дээрхи хамгийн том цулаараа олдсон алтаар бүртгэгдсэн.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих