Ардчилсан нийгмийн чөлөөт сэтгүүлзүй гэж зүйлийн тухай ярих, хүн үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх гэдэг зүйл өнөөгийн Ардчилсан тодотголтой манай улсад нэгэнтээ алдагдаад удаж байна. Хэн нэгэн том албан туушаалтны буруу хазгай гишгэснийг тэрийг засаж залруулаасай, ард түмэн нь олон талын мэдээлэлтэй байлгах үүднээс Монголын сэтгүүлзүй үгээ хэлж нийгмийн дуу хоолой болдог.
Гэтэл Үндсэн хуулиндаа заагаад өгчихсөн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй чөлөөт нийгмийг маань боомилж эхэллээ. Төрийн өндөр тушаалтнууд МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас юунд айж хулчиганан байж суух газраа олохоо болиод байгаа юм бол хэмээн гайхна. Түүнийг "HERO"-гийн "Монгол туургатны 100 эрхэм" нэвтрүүлэгт орж эфирт цацагдах ахуйд л олон жил мөр зэрэгцэн суусан Ц.Нямдорж хамгийн түрүүн айсан хүн хүн ална гэгчээр "Цензургүй яриа" нэвтрүүлэг рүү өөрөө гүйж очин яриа өгсөн нь бас л учиртай. Бодох л зүйл...
Гэтэл өнөө Монголын ард түмний үзэх дуртай "Монгол туургатны 100 эрхэм" нэвтрүүлгийг олон нийтэд үзүүлэхгүй байхын тулд телевизүүдэд төр засгийнхан нөлөөлж эхэлсэн нь айж байгаагийн шинж. Ингэж үзэхийн учир нь тэдний алдаа хийсэн балагийг олонд хэлчих вий гэсэн битүүхэн айдас нуугдаж байгаа нь илт.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих