Тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, говийн малчдын туршлагыг солилцуулах, тэмээчдийн хөдөлмөрийг
УИХ-ын гишүүн Ц.Дашдорж 2005 онд анх санаачлан жил бүр уламжлал болгон ивээн тэтгэж ирсэн энэхүү баярт тэмээчид маань жилээс жилд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцдог болжээ.
Энэ сарын 16-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Их говийн тэмээний баярт Говь-Алтай аймгийн 16 сумдаас гадна Баянхонгор аймгаас тэмээчид иржээ. Нийт 500 гаруй тэмээчид хурдан ат болон торомны уралдаан, тэмээчдийн буухиа тэмцээнд оролцсоноос гадна тэмээний гаралтай сүүн болон ноосон бүтээгдэхүүн, тэмээний ганган хэрэглэлийн үзэсгэлэн худалдааг явагдсан. Үүний зэрэгцээ тэмээ тэмээчин говь нутгийн тухай дуу бүжиг, ерөөл магтаалын уралдаан, ганган тэмээтэй сайхан хос болон үржлийн шилмэл ингэ буур шалгаруулалт, бурантаг зорох, дээс томох тэмцээнүүд зохион байгуулагдлаа.
Их говийн тэмээний баярыг тохиолдуулан тэмээгээ жил дараалан өсгөсөн шилдэг тэмээчдийг шалгаруулан урамшуулсан байна. Шилдэг тэмээчнээр Шарга сумын Хамтын хүч багийн тэмээчин Банзарын Дашмягмар, Цээл сумын Дэрстэй багийн тэмээчин Жамъяангийн Мөнхтөр нар шалгарсан бол шилдгийн шилдэг тэмээчнээр Төгрөг сумын харъяат, БНМАУ-ын Аварга малчин Ложоогийн Ванчин тодорч 10 лангийн Мөнгөн буйл, Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих