УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж дууслаа. Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгт гишүүд асуулт тавьж, саналаа хэлсэн юм. Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилохыг дэмжих санал хураалт явагдлаа. Ийнхүү Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал хураалт явуулахад 46 гишүүн оролцсноос 42 гишүүний буюу 95 хувийн саналаар дэмжин баталлаа.
Харин түүнийг томилохыг Г.Уянга, Х.Баттулга гишүүн эсэргүүцэв. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилсон УИХ-ын тогтоолыг баталлаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүй. УИХ-ын чуулган үргэлжилж байгаа бөгөөд 28 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэг яг одоо чуулганд үг хэллээ.
Санал хураалтын дүн
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих