Хэрлэн сумын зургадугаар багийн ажлын албанаас санаачлан хотын
захирагчын албатай хамтран багийнхаа иргэн Нэргүйгийн ам бүлд орон байр
төхөөрчээ. Ноднин хүүхдийнх нь хөл гар хөлдсөн талаар хэвлэл мэдээллээр
мэлээж байсан энэ өрхийг өнөөдөр дулаан байртай болголоо. Уг байрыг
иргэн Доржсүрэн хийж өгсөн бөгөөд 4 сая төгрөгийн өртгөөр боссон байна.
Мөнгийг нь тухайн багт үйл жиллагаа явуулдаг аж ахуй
нэгж,байгууллагуудын хандиваар босгосон талаар багийн дарга Цэнгэлжаргал
ярьсан. Энэхүү буянтай үйлсэд тусалж дэмжсэн аймгийн Нийгмийн халамж
үйлчилгээний хэлтэс, улсын тэргүүний 5-р сургууль, Голомт банк, Төрийн
банк, Хас банк, 14-р цэцэрлэгийн хамт олонд талархаж байгаагаа багийн
ажлын албаныхан илэрхийлж байсан. Уг айлд Хэрлэн сумын ЗДТГ олон удаа
туслалцаа дэмжлэг өгч гэр оронтой болгож байсан хэдий ч эзэн хүний
арчлаж тордох сэтгэл дутсанаас ийм байдалд хүрсэн ч ахин нэг боломж
олголоо. Байрыг гэрийн эздэд хүлээлгэж өгөх үеэр хандив өгсөн дээрх
байгууллагуудын удирдлагууд дулаан хөнжил, тоглоом, хоол ундны зүйлсээр
гарын бэлэг барьсан. Ийнхүү нэгэн өрх өвлийн жаврыг өлчирхөн давах
боллоо.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6378
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих