Дэлхийд байгаа хөдөө аж ахуйн бүх ургамлын суулгацын материал болох дэлхийн үрийн сангийн агуулахыг 2006 онд НҮБ-ын ивээл дор байгуулжээ. Төслийг Норвег улсын хөрөнгөөр хэрэгжүүлсэн бөгөөд 9 сая ам.доллар зарцуулсан байна.
Ургамлын
энэ санд орон бүр өөрийн гэсэн хэсэгтэй юм. Энэхүү агуулахыг солир
унах, эсхүл харь гаригийн довтолгоотой хүн төрөлхтөн нүүр учрах, цөмийн
дайн болох юмуу дэлхий нийтийн хэмжээнд дулаарах зэрэг гарч болзошгүй
сүйрлийн улмаас устах аюулд оруулахгүй байх зорилготойгоор олон сая
ургамлын үр агуулдаг аж. Доторх орон зай нь 4,5 сая үр хадгалахад
хангалттай гэнэ.
Дэлхийн үрийн сангийн агуулах Лонгйир тосгонд далайн түвшинээс дээш 130 метрийн өндөрт 120 метрийн гүнд байдаг байна.
Үрийн
сандэлбэрэлт болон уснаас хамгаалах хаалга, хаалтуудтай ажээ. Эндхийн
нүүрсээр ажилладаг хөргөгч төхөөргүүд, түүнчлэн мөнх цэвдэг нь
материалын бүрэн бүтэн байдлыг хангадаг байна. Хэрвээ тоног төхөөрөмж
ажиллахгүй боллоо ч гэсэн,наад зах нь температур цельсийн 3 градус
хүртэл дээшлэх хүртэл нэлээд хэдэн долоо хоног тэсэж чадна.
Үрүүдийг
лацадсан дугтуйнд хийж, үүнийгээ төмөр тавиур дээр байхдөрвөн давхар
хуванцар саванд хадгалдаг байна. Бага температур (цельсийн – 18 хэм)
болон хязгаарлагдмал хүчилтөрөгч ньбодисынсолилцооны идэвхжлийгбага
байлгаж, үр хөгширөх үйл явцыг удаашруулах ёстой юм.
Газар
хөдлөлтийн идэвхижил бага, мөнх цэвдэг байдаг учир, үрийн сангийн
агуулахбайгуулахаар Шпиценбергийн олтрийг сонгожээ. Энэ нь Хойд мөөн
далайд байдаг туйлын хамгийн өргөн уудам арал юм.Норвегийн вант улсын
хамгийн хойд нутаг. Энэ олтриг болон эрэг хавийн ус нь цэрэггүй бүс
юм.Энэ арлын албан ёсны хэл нь норвег, орос хэл бөгөөд тэндочиход виз
шаардлагагүй ажээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6393
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих