Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 25. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 3. Ангараг гараг. Суулга одтой, 4 ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Сандралд
орох өдөр. Дахиад л тэвчээргүй байдал, түгшүүртэй уур амьсгал зонхилж
байна. Зарим хонины хүүхдүүдэд уурын тогоонд байгаа мэт сэтгэгдэл төрөх
ба энэ нь огцом үйлдэл, түргэн зан гаргахгүй байхыг анхааруулж байгаа
хэрэг. Эрх чөлөөтэй байх эрмэлзэл буцлах авч нөхцөл байдалд түргэн
зангаар хандахаас зайлсхий. Тун удахгүй байдал өөрчлөгдөх ба та өөрийн
зорилт, хүсэл эрмэлзэлдээ зарим нэгэн залруулга хийх хэрэгтэй байж
болзошгүй.
Үхэр (4/20-5/20)
Санхүүгийн
асуудлыг шийдвэрлэх өдөр. Өнөөдөр таныг маш буурь суурьтай, нухацтай
байхыг шаардаж байна. Таны өмнө тулгарсан нөхцөл байдал нилээн хүнд
байна Хамгийн түрүүнд санхүүгийн асуудлаа нэг тийш нь жигдлэх хэрэгтэй.
Мөнгөтэй холбоотой асуудал гарч ирэх бүр та ой модыг биш зөвхөн модыг л
анзаардаг. Нэг алхам ухраад илүү холыг харж сур. Энэ нь та өөрийн
төлөө биш бусдын эрх ашгийн төлөө л хичээж чармайсаар яваад дуусахыг
хэлж байгаа хэрэг. Санхүүгийн цохилт таны бодол санаа, сэтгэлд сөргөөр
нөлөөлж улс төр, гүн ухааны талаарх үзэлд ч өөрчлөлт орно. Хүнээс
зөвлөгөө авч, улмаар ямарваа нэг буруу үйлдэл хийхийг өөртөө бүү
зөвшөөр.
Хамтатгах (5/21-6/21)
Аз
жаргалтай өдөр. Маш завгүй өдөр хэмээн хэлж болно. Бүтээлч байдал
өндөр байж долоо хоногийн эцэст хийж дуусгах ёстой ажлаа бүрэн хийж
чадна. Ямар нэгэн баяр зохиох гэж байгаа бол хоол, архи дарсаа хэтрүүлж
болохгүй. Олон зүйлийн хойноос хөөцөлдвөл юу ч үгүй хоосон үлдэх тул
яг аль урилгыг хүлээн авахаа шийд.
Мэлхий (6/22-7/22)
Сулхан
өдөр. Биелүүлэх ёстой зорилгыг тань амжилттай биелүүлэх боломж өгч
байгаа энэ өдрийн жаргалтай мөч бүрийг даваа тал болгон ашигла. Мөн
биеийн хүчний дасгал хийх хэрэгтэй. найз нөхдийн тань дэмжлэг,
зоригжуулалт маш сайхан байна. Ижилхэн сонирхолтой хүмүүстэй ярилцаж
өөрийн эерэг мэдрэмжээ мэдэр. Амьдрал их сонирхолтой санагдах ба та
жирийн үед татгалздаг байсан урилгыг хүртэл хүлээн авах болно.
Амьдралынхаа чухал хүнд зориулж цаг гарга, хайр дурлал тань гэрэлтэх
төлөвтэй байна.
Арслан (7/23-8/22)
Өдрийн
сүүлээр уран бүтээл туурвих ба өөрийгөө илэрхийлэх өргөн боломж
нээгдэнэ. Гэвч од эрхэс биеийн хүчний ажил хийх, олон нийтийн үйл
ажиллагаанд оролцохоос татгалзахыг анхааруулж байна. Зөвхөн бие даасан
үйл ажиллагаа л амжилт авчирна. Хайр дурлал, романтик адал явдалд
таатай.
Охин (8/23-9/22)
Таагүй
өдөр. Таны төлөвлөж байсан зарим зүйлс хойшлогдон, цуцлахад уур
бухимдал хүрнэ. Гэвч та санаа зовох хэрэггүй. Үдээс хойш байдал
сайжирна. Найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөн, сайхан хоол зооглоход сэтгэл
тань сэргэнэ. Ажил дээр үзэл бодлын зөрөлдөөн гарах ба та санал
нийлсэн ч, үгүй ч сондгойрон үлдэхгүйн тулд хэн нэгэнтэй санал нэгд.
Санаанд оромгүй зүйлийг хүлээж авах магадлалтай. Ингэснээрээ та сэтгэл
гонсойхгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Тайван
байх өдөр. Таны сэтгэл санаа тогтворгүй байгаа нь та болох гээд байгаа
зүйлээ зөнгөөр мэдрээд байгаа гэдэгт итгээрэй. Хэрвээ хүүхэд чинь
сургууль дээр болж бүтэхгүй байвал багштай нь ярилцаарай. Өөрийнхөө ажил
хэргээ эртхэн амжуулсан нь хожигдсоноос хамаагүй дээр бөгөөд түүнийг
шийдвэрлэх анхны арга замыг хялбархан олох болно.
Хилэнц (10/23-11/21)
Тогтвортой
өдөр. Өдрийн эхний хагаст тогтсон дэг журам байнгын үүрэг хариуцлага
тань таныг завгүй болгоно. Өдрийн хоолны дараа боломжтой бол амар.
Эмэгтэйчүүдийн хувьд охидтой массажинд орох, уулзалдах, эрчүүдийн хувьд
хөвгүүдтэй оройг өнгөрүүлвэл амарч чадна. Сайн санаа гайхалтай бодол нь
амжилтын түлхүүр тул мөрөөдлөөсөө бүү ухар.
Нум (11/22-12/21)
Болгоомжтой
байх өдөр. Олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахдаа хөгжилтэй
байдлаас илүүтэйгээр үүрэг хариуцлагаа ухамсарлан хийх хэрэгтэй. Зарим
нэг нь хайр дурлалтай холбоотой чухал асуудлыг шийдвэрлэх байдал руу
татагдан орно. Ингэсэн тохиолдолд дараа долоо хоног хүртэл буюу гараг
эрхэсийн нөлөөлөл тааламжтай болох үе хүртэл нь хүлээх нь ухаалаг алхам
болно. Ихэнхи нумын ордныхон мөрийтэй тоглоомоос зайлсхийдэг боловч
өнөөдөр асар их мөнгө олох, хожих ч юм шиг мэдрэмж төрж магадгүй. Хэрвээ
тэгвэл үүнээс зайлсхийн хойшлуулаарай. Учир нь асар их мөнгө алдах
болно.
Матар (12/22-1/19)
Таатай
өдөр. Та хонгилын төгсгөлд гэрэл олж харах бөгөөд учир нь та илүү
бодит болоод амжилттай байх болно. Хүсэл зорилго чинь амжилттай болмогц
дараагийн үйл ажиллагаандаа орох хэрэгтэй ба энэ нь тогтмол байдлыг
хадгална. Өнөөдөр таны дур сонирхол маш хүчтэй байх болно.
Бүтэлгүйтэхээс урьдчилан сэргийл. Ажил дээр чинь гарах гэнэтийн өөрчлөлт
таны орлогод нөлөөлөх болно.
Хумх (1/20-2/18)
Хөгжилтэй
өдөр. Сар өөрийн тань орд руу шилжих үед та илүү зоригтой болсноо
мэдэрнэ. Та сайхан харагдаж, сэтгэл санаа тань өөдрөг байх тул хүмүүс
тань руу эргэн харна. Энэ өдөр бусдад тааламжтай сэтгэгдэл төрөхөөр
хувцасла. Та амжилтад хүрч чадна. Сэтгэлийг тань хямраах сөрөг хүмүүсээс
хол бай. Та бусдын нөлөөнд амархан өртөж, таны сэтгэл санаа тань ч
дагаад хямарна. Таны сонирхол, хобби амьдрал тань үнэтэй санагдах тул өр
төлбөрөө төлөх эсэхэд та эргэлзэнэ.
Загас (2/19-3/20)
Хүнд өдөр. Замбараагүй байдал ба зөрчилдөөн тохионо. Хэн нэгний түргэн яриа уур бухимдлыг төрүүлнэ. Гэвч та амьдралаас зугатаах хэрэггүй. Жолооч нар санаанд оромгүй замын үйл явдалтай учирч болзошгүй тул туйлын болгоомжлол шаардлагатай. Тайван байх нь чухал. Таагүй зан авир гаргах нь явган зорчигчийг осол аваарт өртүүлж мэднэ. Түүхээ эргэн дурсахыг хүсдэггүй хүмүүс дахин түүхтэйгээ учирдаг гэдгийг анхааруулж хааяа өнгөрсөнөө эргэн харж байх нь сануулж байна.Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих