Сүүлийн жилүүдэд монголчуудын ярьж байгаа зүйл нь болж бүтэхээ болилоо,
ядуурлаа, доройтлоо, эдийн засаг хямарлаа, улс орон элгээрээ мөлхөж
байна гэх яриа. Ер нь өмнөх жилүүдийнхийг бодвол энэ онд улс орны эдийн
засаг хямарч байгаа нь үнэн. Дундаж амьдралтай иргэдэд энэ хямрал
илүүтэй мэдрэгдэж байгаа. Гэхдээ одоо жаахан өөдрөг зүйл ярьцгаавал
яасан юм бэ.
Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг биз дээ. Европынхон "Нууц” гэдэг кино хийчихээд, дэлхий даяар нэг цацсан даа. Дандаа сайн сайхан зүйл бодоод байвал бүтдэг гэж. Ер нь хүн юу бодож байна, тэр нь биелж байдаг юм. Тиймээс дандаа сайн сайхныг бодож бай гэж ухуулаад байгаа.
Тэгээд ч манай сайд нарын нэг нь ард иргэддээ хандаж, сайн сайхан зүйл бодож, ярьж бай. Тэгвэл бүх зүйл аяндаа сайн болоод ирнэ гэж захисан шүү дээ. Ер нь тэр зөвлөгөөг сайн дагамаар байна. Манай улсын Засгийн газар унаж, Ерөнхий сайд ажлаа өгсөн. Гэсэн хэдий ч дараагийн Ерөнхий сайд томилогдоод, ажлаа авчихлаа. Гэтэл шинэ Ерөнхий сайд томилогдсоны дараа твиттер хуудсаар "жиргэдэг” нөхдүүд дараагийн Засгийн газрыг огцрохыг шаардаж эхлэв. Танхим нь бүрэлдээгүй байхад шүү дээ. Цахим ертөнцөөр Шинэчлэлийн Засгийн газар тарж, Ерөнхий сайд ажлаа өгсний дараа "Дараагийн Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байна. МАН” гэсэн онигоо маягийн юм яваад байсан. Түүнтэй адилхан зүйл боллоо. Одоо ч гэсэн шинэ Ерөнхий сайдыг огцор, юу ч хийж чадахгүй гэж муу амласан хүмүүс цахим сүлжээгээр дүүрэн байна. Нэг хүн ажлаа дөнгөж аваад байхад юу хийх, яахыг нь ч мэдээгүй байж ингэж болохуу. Үүний оронд амны бэлгээ харамгүй хайрлавал дээр юм биш үү. Энэ хүн л одоогийн байдлыг өөрчилнө. Ард түмний амьдрал дээшилнэ. Эдийн засаг сэргэнэ. Хувиа боддог дарга нарыг Засгийн газарт оруулахгүй байж чадна. Улс орны бүх ажлыг гацааж байгаа дунд шатны дарга нарыг ажил хийлгэх чадвартай гээд юу ч гэж магтсан яадаг юм.
Ажлынх нь эхлэл дээр жаахан магтаад өгье. Амны бэлгээ хэрэглэцгээе нөхдүүд минь. Тэр "Нууц” гэдэг кинонд гарч байгаа үнэн л бол хэсэг сайн сайхан зүйл ярихад бидний амнаас ам уначих хэрэг үү. Дандаа л аливаа зүйлийг хараар будах хэрэг юу байна. Улс орны амьдралыг өөд нь татаад, гацчихаад байгаа уул уурхайг сэргээж, ард түмний аж амьдралыг өөд нь татаж чадвал, байгууллагууд ажилтнаа цомхотгох биш үйл ажиллагаа өргөжүүлж, ажиллах хүчээ нэмэхээр хэмжээңд очиж л байвал аятай юу. Тэгэхийн тулд бид хар муу үгээр хараахын оронд сайн сайхан бүхнээр ерөөгөөд ажилд нь оруулчихъя. Ард түмэн бэлгэтэй үгээ хэлж угтаж байхад бүтэхгүй зүйл хийх хүн байхгүй байлгүй дээ. Тиймээс нэг хэсэгтээ л жаахан амны бэлгэтэй амьдраад үзье. Шинэ Ерөнхий сайдын үед Монголын эдийн засаг илт сэргэнэ. Иргэдийн цалин нэмэгдэж, амжиргаа дээшилнэ. Энэ мэтээр сайн сайхныг бодоцгооё.
Монголын мэдээ
Н.Пунцагболд

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6397
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих