УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр "Талд ассан түймэр" номынхоо хоёр дах
дэвтэр болох "Ээдрээт цагийн бичээс"-ээ өнөөдөр ИНТЕР номын дэлгүүрт
өлгийндөн авч уншигч олондоо түүхийг хүүрнэлээ.
Түүний энэхүү ном нь 1915-1924 оны хооронд болж өрнөсөн Монгол улсын түүхэн үйл явдлыг эссэ хэлбэрээр нийтэлсэн нь олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байхыг нь анхааран бичсэн байна. Энэ цаг үе нь Монгол улс хаагаа ч эргэж болох түүхийн дэнсэн дээр байсныг, түүхэн хүмүүсийн ял гавьяа хоёрыг нэгэнтээ дэнслэн бичсэнээр онцлог болсон хэмээн түүхч, судлаачид ихээхэн онцолж байгаа аж. Харин тэрээр номынхоо цуврал гурав дахь дэвтрийг 1924-1932 оны хооронд өрнөсөн Монголын түүхээр улбаалан бичих тухайгаа дуулгалаа.
Дашрамд дуулгахад "Талд ассан түймэр" нэгдүгээр дэвтрээ CD хэлбэрээр олон нийтэд хүргэхээр ажиллаж байгаа гэнэ. Энэхүү CD нь ирэх долоо хоногоос худалдаанд гарах ажээ.
ЧОЙ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих