Италийн Ром хотод олон улсын туялзуур сэлэмний холбооны конгресс
болов. Уг арга хэмжээнд манай улсаас туялзуур сэлэмний холбооны дэд
ерөнхийлөгч Л.Ганпүрэв, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр нар
оролцсон юм. Хурлын үеэр 2015 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах
Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний товыг албан ёсоор
баталжээ. Тэмцээн ирэх оны есдүгээр сарын 7-нд эхэлж тав хоног үргэлжлэх
аж. Үүнээс гадна Азийн туялзуур сэлэмний холбооны Ерөнхий Ассемблейг
Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Уг хуралд
Азийн 35 улсын туялзуур сэлэмний холбооны төлөөлөгч болон ПЕ-ийн
ерөнхийлөгч Алишер Усманов оролцох юм. Мөн Монгол, Японы туялзуур
сэлэмний холбоо хамтран тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон бөгөөд элч
төлөөлөгчөөр олимпийн хошой мөнгөн медальт Юки Отаг сонгожээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих