
Ингээд хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Өнгөрсөн баасан гаригт "Вояж" зочид буудалд хэсэг бүлэг хүмүүс мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх мэдээлэл байна. Үүнийг тодруулахгүй юу?
-"Вояж" зочид буудалд хэсэг бүлэг хүмүүс мөрийтэй тоглож байгаад баригдсан. Цагдаагийн байгууллага шалгаж, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243-т зааснаар мөрийтэй тоглох гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байна.
-Мөрийтэй тоглосон эрхмүүдийн дунд УИХ-ын гишүүн Д.Зоригт мөн нөлөө бүхий эрхмүүд байсан гэж байгаа?
-Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Шаардлагатай гэвэл прокурорын байгууллагаас мэдээлэл авах хэрэгтэй.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6420
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих