Нийгэм маань чөлөөтэй болчихсон хэмээн хүмүүс юу дуртайгаа хэрэглэж, чамирхал нь дэндээд байна уу даа. Өдөр бүхэн бусдын цахим ертөнцөөс харж байгааг харж үзэж байгаа ч өнөөгийн нийгэм дэх замбараагүй байдал, нэгнийгээ уруу татах байдал газар авсаар байна.
Аливаа бараа бүтээгдэхүүнийг худалдаалах болон эс худалдаалах эрхзүйн орчин манайд бүрэлдсэн үү? хэмээн эрх баригч улстөрчдөөсөө асуучихья. Та бүгдийн олон мянган дагалдагчтай тэрхүү цахим ертөнцөд бий болсон наймаа панзын үйл ажиллагаа хэрээс хэтэрчихсэн гэж санагдахгүй байна уу.
Зүгээр л нэг жишээ гэхэд усан гаансыг зарж борлуулахаар үнэ хаялцаж нэгэндээ хоргүй хэмээн тайлбарлаж байгааг харж болно. Гэтэл өнөөдөр манайхан хар тамхитай тэмцэх алба малба гээд л эх л сүржин нэртэй төрийн байгууллагуудыг бий болгож ажиллуулдагч тийм доривтой ахиц гарч байна уу даа. Халагламаар л санагдах юм. Нэгэнтээ ард түмнийхээ аюулгүй байдалд анхаарах тангараг өргөсөн цагдаа сэргийлэхийнхэн хаагуураа юу хийж явдаг юм бол. "Усан гаанс" хэмээх энэхүү эд нь нэгэн цагт Хятад улсыг хэсэгтээ сандаргаад авсан зүйл. Мөн Хятадад хар тамхи гэгч зүйлийг оруулж ирэх гол үндэс суурь нь болсон ч гэж хэлж болно. Дотроо донтуулагч агуулсан байдаг гэдгийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрчихсэн.
Гэтэл өнөөдөр манайхан аливаа зүйлд амархан дасдаг бүр даган дуурайхдаа болон туйлшрамтгай хүмүүсээр нийгэм маань дүүрчихсэн байхад энэ мэтээр болох болохгүй зүйлийг цахим ертөнцөөр зарах гээд сууж байгаа нь цаанаа зохион байгуулалттай хэрэг гэдэг нь доторхой. Хардахын учир нэгээс нөгөөд дамжигдан зарагдах борлогдохдоо амар одоогоор хуулийн хувьд хяналтгүй байгаа гээд л учир зүйн хувьд тохироо бүрдчихсэн учраас. Харин манайхан гэнэн мөнгө л олж байвал гэсэн сэтгэлээр аливаад ханддаг хэтэрхий аминчхан үзлээр ард иргэдээ хордуулах, амьдралыг нь там болгох зүйлсийг дамласаар л байх уу.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих