Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн шинээр томилогдож, шинэ арга барил, зохион байгуулалттай ажиллах болсон тухай бид мэдээлж байсан билээ. Тэгвэл саяхан Нутгийн зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, дүрмээ шинэчлэн цаашид хийх ажлын төлөвлөгөөг боловсруулсан байна. Хуралд:
Дорнод аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Д.Цогтбаатар,
Баяндун сумын Нутгийн зөвлөлийн дарга Н.Насанбаяр,
Баянтүмэн сумын Нутгийн зөвлөлийн дарга Ч.Нарантуяа,
Булган сумын Нутгийн зөвлөлийн дарга Л.Жамбалсүрэн,
Дашбалбар сумын Нутгийн зөвлөлийн дарга И.Гончигбат,
Матад сумын Нутгийн зөвлөлийн дарга Б.Хаянхярваа,
Хөлөнбуйр сумын Нутгийн зөвлөлийн дарга Л.Энхжаргал,
Халхгол сумын Нутгийн зөвлөлийн дарга Б.Баатарзориг,
Хэрлэн сумын Нутгийн зөвлөлийн дарга Б.Санчирболд,
Чойбалсан сумын Нутгийн зөвлөлийн дарга Д.Наранболд,
Цагаан-Овоо сумын Нутгийн зөвлөлийн дарга С.Билэгсайхан,
Чулуунхороот сумын Нутгийн зөвлөлийн дэд дарга З.Болд нар оролцжээ.
Хурлаар зөвлөлийн шинэ бүтцийг хэлэлцэн баталсан бөгөөд Хяналтын зөвлөл, Бодлогын зөвлөл, Залуучууд ахмад эмэгтэйчүүдийн зөвлөлүүдтэй байх аж. Харин ажлын албыг сумдын салбар нутгийн зөвлөлийн удирдлагууд бүрдүүлэх юм байна. Нутгийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн Зүрх сэтгэлээрээ ажиллах, Уйгагүй байх, Эв нэгдэлтэй хамтдаа ажиллах зарчмуудыг чухалчилж байна. Мөн аливаа асуудалд орон нутгийн удирдлагуудтай уялдаа холбоотой байхаар төлөвлөжээ.
Нутгийн зөвлөл өмнө нь өөрийн гэсэн байргүй байсан. Тэгвэл Улаанбаатар болон Чойбалсан хотод албан ёсоор байрлаж үйл ажиллагаа явуулах боллоо. Тус байгууллагын орон нутаг хариуцсан дэд даргаар Ханшувалдай ХХК-ийн П.Гэрэлбаатар ажиллах юм. Мөн Нутгийн зөвлөлийн зүгээс сумдын ой болон байгалийн давагдашгүй хүчин зүйлд нэрвэгдсэн тохиолдолд хандив тусламж үзүүлэх журмыг тогтоосон байна.
Мөн Нутгийн зөвлөлийн Хүндэт тэргүүн өргөмжлөл бий болгосон бөгөөд олон жил Нутгийн зөвлөлийг удирдсан хурандаа Д.Сайнцогт уг өргөмжлөлийг гардуулахаар болжээ. Тун удахгүй тохиох гэж буй шинэ жилийн баярын арга хэмжээг ч тус хурлаар товлолоо. Улаанбаатар хот дахь Дорнодчуудын шинэ жилийн баяр 12-р сарын 15-нд Баянгол ресторанд зохиогдох нь ээ.
Dnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих