Шөнийн цэнгээний газрууд 00:00 цагаас хойш ажиллахгvй, архи согтууруулах
ундаагаар vйлчлэхгvй байх vvрэгтэй. Гэвч зарим баар, караоке, хvнсний
дэлгvvрvvд цаг хэтрvvлэн ажилласаар байгаа нь нууц биш. Хуулийн заалтыг
нь шинэчлээд удаж буй ч бодит байдал дээр цөөн хэдхэн газар л хэрэгжvvлж
байгаа. Чухам ямар эрх мэдэлтэй газрууд цаг нар харгалзахгvй ажиллаад
байна вэ, тэдний vйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа гэдэгт анхаарал
тавьдаг холбогдох газрууд нь ч бараг л байхгvй болсон гэж хэлэхэд нэг их
хэтийдсэн болохгvй байх. За яахав цаг хэтрvvлэх нь ч дvvрч гэж бодье.
Тэгвэл хууль зөрчиж ажилласан хэрнээ vйлчvvлэгчийнхээ биед халдсан хэрэг өнгөрсөн пvрэв гарагийн шөнө нэгэн шөнийн цэнгээний газарт гарсан байна. Тодруулбал Баянгол дvvргийн нутаг дэвсгэрт байрлах "Стелла” гэх шөнийн цэнгээний газар нь хуулийг гууль болгоод нэлээд хэдэн жилийн нvvрийг vзэж буй юм. Тус баарыг цаг хэтрvvлэн ажилладагийг нь харьяа дvvргийн цагдаагийн хэлтэс нь мэддэг хэдий ч төдийлөн арга хэмжээ авахгvй байсаар байгаад нөхдvvд бараг даварсан гэж хэлж болно. Ийн хэлэхийн учир нь өнгөрөгч долоо хоногийн пvрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө тус баараар vйлчvvлж байсан нэгэн эмэгтэй тасалбар тасалж оруулдаг кассны бvсгvйд зодуулсан хэрэг өдгөө Баянгол дvvргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна.
Болсон явдлыг сийрvvлбэл, энэ сарын 21-ны өдөр Э гэгч бvсгvй хэсэг найз бvсгvйчvvдийн хамт нэгэн найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр шөнийн 00:40 цагт тус баарыг зорин очсон аж. Гэтэл тасалбар тасалж байсан тус газрын ажилтан Т.Халиун гэгч бvсгvй Э-тэй их л муухай харьцаж тvvнийг элдэв vгээр хараан доромжилж улмаар тvvний хойноос гvйж очоод vсдэж эмэгтэй хvнд баймааргvй ааш авирыг олон хvний өмнө гаргасан аж. Vйлчлvvлж байсан бvсгvйчvvдийн дотор хуулийн байгууллагад ажилладаг хэд, хэдэн хvмvvс хvртэл явж байсан байна. Ингээд Т.Халиуныг танхайрч байх vед нь эргэн тойронд нь байсан хvмvvс болон Э-тэй цуг явж байсан эмэгтэйчvvд Баянгол дvvргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн боловч тэд ирэхгvй нэлээд удсан учраас дахин утас цохин хуулийн байгууллагад ажилладаг нэгэн гэдгээ хэлэн байж жижvvрийн цагдаа ирж тасалбар таслагч Т.Халиуныг цагдаагийнхаа хэлтэс рvv авч явжээ. Хамгийн гол нь vйлчлэгчээ зодож гэмтээсэн хэрэг тус бааранд анх удаа гарч байгаа юм биш өмнө нь ч гарч байсан гэдгийг хэлэх нь зvйтэй байх. Ингээд бид хохирогч Э-гээс тус бааранд болсон vйл явдлыг асуухад тэрбээр "Хэрэг одоо Баянгол дvvргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа учраас нарийн зvйл яримааргvй байна” гэв. Харин бидний олж мэдснээр хохирогч Э нь гадаад улсад амьдардаг бөгөөд тухайн өдөр гэр бvлийн найзууд болон олон жил уулзаагvй найз бvсгvйчvvдтэйгээ цагийг зугаатай өнгөөрөөхөөр тус баарыг зорьж очоод ийнхvv зодуулсан аж.
Бvх зvйл камерт бичигдсэн учраас "Стелла” баарны ажилтан Т.Халиунаа vнэнээс мултарч чадахгvй
Харин бид хохирогч Э-гийн найз бvсгvй болох Сарантай уулзаж зарим зvйлийг тодруулахад "Өнгөрсөн пvрэв гарагийн шөнө хэдэн найз нарын хамт "Стелла” бааранд орохоор тус газрыг зорин очоод найзыгаа зодуулчихлаа. Уг нь жаахан охид биш. Бvгд насанд хvрсэн тодорхой хэмжээний боловсролтой хvмvvс шvv дээ. Найзыг минь зодох болсон шалтгаан нь vнэхээр инээд хvрмээр. Тодруулбал, нэг найз маань дотогшоо орж суудал байгаа эсэхийг нь шалгаж vзэхээр орсон юм. Гэтэл тасалбар тасалж байсан Т.Халиунаа гэгч эмэгтэй Э-г "Орвол ор, Орохгvй бол боль” хэмээн загнасан байгаа юм. Хариуд нь найз маань "Чи жаахан хvvхэд юм байж ямар муухай харьцаатай юм бэ” гэж гараараа дохьсон байгаа юм. Гараараа дохих болсон шалтгаан нь гэвэл найз маань хоолойны согогтой учраас бид нар шиг чанга авиа гаргаж ярьж чаддаггvй гэсэн vг л дээ. Ингээд дотогшоо орсон хvн маань ч гарч ирлээ. Бид нар ч за болье, ёстой аймаар газар юм байна гээд гараад шатаар доошоо бууж байтал гэнэт л Э-гийн хойноос "Чи муу юу вэ” гээд л vснээс зулгааж нvvр рvv нь цохьсон. Аз болж нэг найз бvсгvй маань Э-гийн хажууд явж байсан тулдаа тvvнийг хvйтэн плитан шалан дээр унахаас нь өмнө Т.Халиунааг цааш нь тvлхсэн.
Уг нь бид тус баараар зодуулах гэж биш vйлчлvvлэх гэж орж ирсэн хvмvvс шvv дээ. Хамгийн сонирхолтой нь найзыг маань зодож байхад нь бид Баянгол дvvргийн цагдаагийн хэлтэст 2-3 удаа дуудлага өгөхөд ирэхгvй байсан. Аргаа бараад хуулийн байгууллагад ажилладаг нэг найз маань нэр усаа хэлж байж жижvvрийн цагдаа нар ирсэн гээд боддоо. Энэ одоо юу гэсэн vг вэ. Хэрвээ хэн нэг нь vхтлээ зодуулж байхад цагдаа нар "Стелла” баарны хvмvvсийг таньдаг гээд ирэхгvй болж байна уу. Бас болоогvй ээ. Жижvvрийн цагдаагийн жолооч нь манай найзыг "Чи ийм хоолойтой юм байж зvгээр байхгvй яасан юм гэж басамжлан загнасан байна билээ. Цагдаа нь танхайчуудтайгаа нийлээд хvнийг доромжилж байгаа нь арай дэндэж байгаа биз дээ. Бид ямар ч байсан хэргийн газар байсан гэрч төдийгvй энэ хэрэг яаж шийдэгдэхийг харах болно. Тэгээд ч тухайн өдөр болсон vйл явдал бvгд "Стелла” баарны камерт бичигдсэн учраас танхайн хэрэг vйлдсэн Т.Халиунаа vнэнээс мултарч чадахгvй гэж бодож байна.
Бид анх удаа тус баарыг зорьж очоод иймэрхvv vйл явдал болсонд харамсч байна” гэв. Цаг хэтрvvлж ажиллана дээрээс нь хvн зодно гэдэг арай л дэндсэн хэрэг болно гэдэгтэй олон хvн санал нийлэх байх. Ингээд бид дээрх хэргийг шалгаж буй Баянгол дvvргийн цагдаагийн хэлтсийн дэслэгч Отгонбаяртай уулзахыг хvссэн боловч тvvнийг гадуур ажилтай яваа хэмээн хэлж байсан юм. Уг нь хууль дvрэмдээ бол цаг хэтрvvлэн ажиллаж байгаа шөнийн цэнгээний газруудад эрvvгийн хэрэг vvсгэнэ гэж тодорхой заасан байдаг хэдий ч захиргааны хариуцлага хэмээн баарны эздийг 250 мянган төгрөгөөр торгодог тул тэд vvнээс хэд дахин ашиг олж шөнө дvл болтол иргэдийг согтоож тэднийг гэмт хэрэг өдvvлэхэд нь ихээхэн хувь нэмэр vзvvлдэг хvмvvс гэдэг нь яах аргагvй vнэн.
Өөрөөр хэлбэл, цаг хэтрvvлэн ажилласан ч инээж байгаад 250.000 төгрөгний торгууль төлж ойр орчмынхоо эргvvлийн цагдаа нарыг өөрсдийнхөө талд элсvvлэн авч ингэж ёс бус аашилдаг гэж ойлгож болохоор байгаа юм. Товчхондоо энэ мэт шөнийн клубууд "лоббигоор" цаг хэтрvvлэн ажиллаж байгаа нь хэн нэгэн эрх мэдэлтэний нөмөр нөөлөгт багтаж хяналт, шалгалтыг vл тоож олон хvнийг гэмт хэргийн ертөнцөд хөл тавиулах эхлэл нь болж байна. Vvнээс улбаалан гарах аюул эрсдлийг vнэндээ хэн ч тооцоолдоггvй. Орлого олж болно. Хэмжээ хязгаартай, цаг нартай байх ёстой гэдгийг "Стелла” шөнийн цэнгээний газарт мэдрvvлэх хэрэгтэй болов уу.
Өглөөний сонин
Р.Саруул

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6431
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих