АН-ын удирдлагууд МАН-тай хамтарч дийлэнх олонхийг бүрдүүлэхгүй бол
2016 он хүртэл ажиллахад хэцүү гэж үзэж байгаа. Тухайлбал, гуравны
хоёрын дэмжлэгээр шийдэгддэг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд
өөрчлөлт оруулж өрийн таазыг өндөрсгөж байж БНХАУ-аас нэг тэрбум
ам.долларын зээл авахаас өөр аргагүй гэж үзэж байгаа. Гэтэл нөгөө талд
нь МАН-ынхан Ерөнхий сайдыг нь дэмжихгүйгээс эхлээд хамтарч ажиллахгүй
байх магадлал давамгайлсан санаагаа илэрхийлж байгаа юм. Гэхдээ эцсийг
шийдвэрээ ирэх баасан гаригт Бага хурлаасаа гаргана. Түүнээс өмнө
АН-ынхан өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулахын тулд МАН-ыг "аргадаж"
эхэллээ. Үүний хамгийн тод жишээ нь, өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлого,
боловсрол, сёол, шинэжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар
Д.Оюунхорол тэргүүтэй МАН-ын 15тишүүний өргөн мэдүүлсэн Нийгмийн
даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг
хэлэлцсэн явдал байлаа. Энэ хуулийн төслийн гол агуулга нь малчдын
тэтгэврийн насыг таван насаар наашлуулах юм.
Жил орчмын өмнө МАН-ынхан энэхүү хуулийн төслөө танилцуулсны дараа АН-ынхан "Цагаан сарын өмнө малчдад таалагдахын тулд ийм хуулийн төсөл санаачилж байна. Үүнийг нь дэмжих боломжгүй" гэж байв. Гэтэл УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүдийн дор дарагдсан энэ төслийг өчигдөр гэнэтхэн хэлэлцлээ. Хэлэлцэх хэлэлцэхдээ бараг 100 хувийн саналаар үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Тэр тусмаа энэ асуудлыг хариуцсан салбарын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнийн байр суурь 180 градус эргэчихэж. Тэрээр "Нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдагсдын ажил мэргэжлийг тодорхой зааж хуульчлах нь зөв" гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Уг нь тэрээр өмнө нь энэхүү хуулийн төслийг огтхон ч дэмжихгүй байгаагаа илэрхийлж байсан юм. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед төсвийн зардлыг нэмэгдүүлэх хуулийн төслийг хэлэлцэх учиргүй баймаар.
С.ШИЙЛЭГТӨМӨР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих