Чи манай хошууны тэр баяны шүдлэнг алаад идсэн байна гэж. Шүдлэн гэж, өөрийнхөө ганц хонийг алаад идсэн учраа хэлж. Тэгсэн алж идсэн гэж гүжирдээд байдаг. Өвгөнийг банздаж шаахайджээ. Аргаа ядрахаар одоо яах вэ дээ. Өвгөн хүлээхээс өөр аргагүй. Тавин лангаар төлөх болоод гэр өөдөө буцаж явж. 15—16 насны, хонь хариулсан жаалтай тааралдаж. Өвгөн гуай хаанаас ирэв гэж. Тамганаас ирлээ гэж. Юун тамганд очив гэж. Юугаар нь яах нь вэ, хүүхэд байтлаа дэмий юманд дурлалаа гэж өвгөн уурлаж. Өвгөнийг цааш явах гэтэл, еэ харла! Та чинь тэр баяны шүдлэнг алаад идчихсэн юм гэлүү дээ гэж. Чи хүнд хэлээсэй. Хэн түүнийг алж идсэн юм. Хүүхэд байтлаа яасан адтай жаал вэ гээд цохиж гэнэ шүү. Та нээрээ л алж идээгүй юм бол нэр хугарахаар яс хугар ч гэж бий.
Хүрч очоод яасан малаасаа дор малнууд вэ гэж хэлчих. Намайг банзадвал яах юм гэж. Ахиад банздуулэх нь уу намайг чи гэж. Үгүй үгүй зүгээр та очоод л тэгж хэлчих гэж. Өвгөн буцаад тамганд очиж, их ч айж, ороод л сөгдөөд сууж. «Малаасаа дор малнууд» гэж амандаа хэлчихэж гэнэ шүү. Гэтэл буурал гэзэгтэй түшмэл чамд энэ үгийг хэн зааж өгөв гээд юу юугүй банздах гэтэл нь нөгөө түшмэд нь энэ үгийг хэн заав гээд л өвгөнийг хоргоогоод гарч. Өвгөн дуугүй л байж. Мөн л шаахайдах ажил гарч дээ. Хонин дээр яваа хүүхэд над хэлж өгсөн юмаа. Яасан малаасаа дор мал вэ гэж хэл гэсэн юм. Би түүнээс л боллоо гэж. Хоёр түшмэд бие биеэ хараад өнөөх л гайхал байна шүү дээ гэжээ. Өвгөнийг банздахдаа болиод хар гэрт хийчихэж, хоёр гурав хоножээ. Ингээд түшмэд хүүгийн үгийн учрыг бодон бодсоор. Өвгөний гадаах сэвсэн дээр үхэр хураагаад л байхад сэвсийг нь идээд байдаг. Хонь аваачихлаар сэвсийг нь үнэрлээд байдаг гэнэ. Түшмэл нэг өдөр өвгөнийг буц гэжээ. Өвгөн буцжээ. Тэгэхлээр хонины сэвсийг үхэр иддэг юм болохлоор мал нь ялгаж өгсөн юмсанжээ. Цэцэнхүү ингэж хэрэг шийдэх аргыг түшмэдэд зааж өгчээ.
Эх сурвалж: "Монгол домог” номноос.,
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих