Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Нутгийн зөвлөлөөс жил бүр
уламжлал болгон зохион байгуулдаг шинэ жил угтах ёслолын цэнгүүн
"Хүчирхэг Дорнодын төлөө хамтдаа” уриан дор 12-р сарын 15-ны 17,00 цагт
Баянгол ресторанд болох гэж байна.
Энэхүү арга хэмжээнд Дорнод аймгаас төрөн гарсан урлаг соёлын зүтгэлтнүүд хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэхээс гадна 2014 онд ажил үйлсээрээ манлайлсан салбар бүрийн шилдэгүүдийг шалгаруулан алдаршуулах юм.
Мөн урилга бүхэн сугалаатай бөгөөд зохион байгуулагчдын зүгээс олон арван сонирхолтой сюрприз бүхий хөтөлбөрийг бэлтгээд байна.
Нутаг орноосоо алс хол ажиллаж амьдарч буй тал нутгийн хүмүүн таныг шинэ жилийн цэнгүүндээ хүрэлцэн ирж, Хүчирхэг Дорнодын төлөө нэгдэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 9911-1639, 9911-3823 утсаар лавлаарай.
Dnews.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих