ДНК-ийн бүтцийг нээсэн эдүгээ 85 настай нэрт эрдэмтэн Жэймс Уатсон
нобелийн шагнал хүртэх үедээ авсан алтан медалиа дуудлагаар худалдахаар
болжээ. Дэлхийн хэмжээний нэр хүнд бүхий медалийг худалдсан тохиолдол
өнөөг хүртэл гарч байгаагүй юм.
Дуудлага худалдааг Christie’s компани зохион байгуулж байгаа бөгөөд ирэх сарын 4-ний өдөр АНУ-ын Нью-Йорк хотод болох юм байна. Уг Нобелийн шагналын медалийг урьдчилсан байдлаар 3.5 сая ам доллараар худалдахаар төлөвлөж байгаа аж. Америкийн молекул биологич, амьтан судлаач Жэймс Уатсон Английн Кэмбрижийн Их Сургуулийн Кавендишийн Лабораторид ажиллаж байхдаа ДНК-ийн бүтцийг дотны анд Фрэнсис Криктэй хамт 1953 онд нээснээрээ алдаршсан юм.
Улмаар 1962 онд "Цөмийн хүчлийн молекул бүтцийг тодорхойлж амьд материалуудын мэдээлэл дамжуулах зарчмыг тодорхойлоход түүний оруулсан хувь нэмрийг үнэлж” физиологи, анагаах ухааны салбар дахь Нобелийн шагналаар шагнасан. Дуудлага худалдааны үеэр алтан медалаас гадна Уатсоны шагнал гардуулах ёслол дээр хэлсэн үг, илтгэлийн эх хувилбар ч мөн худалдаалагдах гэнэ. Үүнээс олсон ашгийн зарим хэсгийг Чикаго их сургууль болон Кэмбрижийн Их Сургуулийн лабораторид хандивлахаар төлөвлөж байгаа юм байна.
Монголын мэдээ

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6463
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих