Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж болж, дараах шийдвэрүүдийг
гаргасан байна. Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу
байгуулагдсанаас бусад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой
хуулийн этгээдэд цаашид төрийн өмчийн төлөөлөгчийг томилохдоо аж ахуйн
үйл ажиллагаа эрхлэх мэдлэг, туршлагатай, ашиг сонирхлын зөрчилгүй,
хувийн хэвшлийн төлөөлөл болон салбарын мэргэжилтэн, бусад төлөөллийг
оролцуулж байх чиглэл баримтлахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа.
Төрийн өмчийн төлөөлөгчөөр төрийн захиргааны албан хаагчдыг томилж
байгаа нь зах зээлийн өрсөлдөөний эрүүл, шударга орчинг алдагдуулах
сөрөг нөлөөтэй гэж үзэж байна.
Яам, агентлагийн төлөөлөл нь бодлого боловсруулагч, хууль тогтоомж, салбарын зохицуулалтыг хэрэгжүүлэгчийн хувьд төрийн өмчийн төлөөлөгчөөр ажилладаг компани, аж ахуйн нэгжид аливаа хэлбэрээр давуу эрх олгох явдал гардаг байна. Мөн тухайн компанийн үйл ажиллагаанд улс төрийн зүгээс үзүүлэх дарамт, шахалт, сөрөг нөлөөлөл нэмэгддэг гэж үзэж байна. Төрийн албан хаагчид давхар ажил эрхэлдэг тул Төлөөлөн удирдах зөвлөлийн хэвийн үйл ажиллагаа тасалдах зэрэг сөрөг үр дагаварууд гарч байгаа юм.
Өнөөдрийн байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 57 компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй бөгөөд давхардсан тоогоор 474 хүн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Үүнээс 144 нь хараат бус гишүүн бол давхардсан тоогоор 176 төрийн албан хаагч Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнээр ажиллаж байгаа юм.
Төрийн өмчийн тухай хуулийн төслийг дэмжлээ
УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын санаачлан боловсруулсан Төрийн өмчийн
тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Тус төсөлд холбогдох саналыг өгч
Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төсөлд тусган төсөл санаачлагчид
уламжлах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Төрийн өмчийн тухай хуулийн төсөл нь зургаан бүлэг, 26 зүйлтэй бөгөөд Төрийн өмчийн ангилал, тэдгээрийн тухай ойлголт, төр өөрийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, төрийн өмчийн талаарх төрийн байгууллагын эрх, үүрэг, Төрийн өмчит үйлдвэрийн газар, компани, тэдгээрийг байгуулах нөхцөл, журам, төрийн төлөөллийг хэрэгжүүлэх журам, аж ахуйн харилцаан дахь төрийн оролцооны хэлбэр, хязгаар зэрэг асуудлыг тусгажээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн болон орон нутгийн өмч гэж заагтай байсныг нэгдмэл улсын зарчмыг хадгалах үүднээс зөвхөн төрийн өмч гэсэн нэг ойлголттой болгож, аймаг, нийслэл нь төрийн эзэмшигч, ашиглагч байхаар тусгасан байна. Мөн Төрийн өмчийн хороог татан буулгаж, түүний хэрэгжүүлж байсан үүргийг төрийн сангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчит аж ахуйн байгууллагатай холбоотой үүргийг компанийн засаглалын зарчмаар төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигч этгээд өөрөө хэрэгжүүлэх зарчимтай байхаар зохицуулжээ.
Хөдөлмөрийн зах зээл дээрх ур чадвартай ажилчдын эрэлт хэрэгцээ зохистой хангагдахгүй байгаа нь техник мэргэжлийн ур чадвартай ажилчид дутагдалтай, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх чадвар дутмаг байгаатай холбоотой. Иймээс мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын сургалтын чанарыг дээшлүүлж, хөдөлмөрийн зах зээлийн зэрэлтэд зохистой нийцүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр "Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд уг төсөл нь хөдөө аж ахуй, барилга, зам тээврийн салбарын мэргэжлийн боловсролын сургалтын тогтолцоог сайжруулах зорилготой.
Төслийн хүрээнд технологийн гүнзгийрүүлсэн сургалттай 30 ахлах сургууль байгуулж, тоног төхөөрөмжөөр, 20 мэргэжлийн сургалтын байгууллагыг сонгож, ажил мэргэжлийн орчин үеийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр тус тус хангах бөгөөд мэргэжлийн боловсролын шинэ сургалтын хөтөлбөр, стандартууд боловсруулан хэрэгжүүлж, багш ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх юм.
"Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөж, Байнгын хороод хэлэлцээрүүдийн төслийг дэмжвэл Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар шийдвэрлэлээ.
"Засгийн газрын үнэт цаас гаргах, арилжаалах” журам батална
Засгийн газраас төсвийн орлого, алдагдлыг нөхөх болон тусгай бодлогын
хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор жил бүр Засгийн газрын үнэт цаас
гаргадаг. Засгийн газрын үнэт цаасны үлдэгдэл 2014 оны хүлээгдэж буй
гүйцэтгэлээр 2,323,5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болох төлөвтэй байна.
Засгийн газрын үнэт цаасны хүү 2014 он гарсаар өсөх хандлагатай байна.
Энэ онд мөнгөний хатуу бодлого баримталж, Монголбанк их хэмжээний
төгрөгийн эх үүсвэрийг зах зээлээс татсан нь банкны хөрвөх чадварыг
сулруулж, зах зээл дэх өрсөлдөөн, эргэлтийг бууруулсан юм. Бодлогын хүүг
2,5 хувиар нэмэгдүүлж, 12,0 хувь болгосон нь Засгийн газрын үнэт цаасны
хүүгийн түвшин нэмэгдэхэд хүргэж байна.
Өнөөдөр Засгийн газрын үнэт цаасны зах зээлийн 93,5 хувийг арилжааны банкууд эзэмшиж байгаа юм. Хөрөнгө оруулагчдын тоог нэмэгдүүлж хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хангах, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор боловсруулсан "Засгийн газрын үнэт цаас гаргах, арилжаалах” журам батлагдсанаар Засгийн газрын үнэт цаасыг биржийн бус арилжаанаас гадна биржийн арилжаагаар давхар явуулах боломж бүрдэнэ. Ингэснээр арилжааны банкуудаас бусад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зах зээлд чөлөөтэй оролцох боломжтой болж, хөрөнгө оруулагчдын суурийг нэмэгдүүлнэ. Жижиглэнгийн үнэт цаасны зах зээлийг бий болгон хөгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжүүдийг зах зээлд татан оролцуулснаар хөрөнгөө арилжааны банкны хадгаламжаас бусад төрлийн санхүүгийн үйлчилгээ, бүтээгдэхүүнд байршуулах боломжтой болно. Засгийн газрын үнэт цаас нь өгөөж өндөртэй, хүү болон үндсэн төлбөрийн орлогод татвар ногдуулдаггүй, эрсдэлгүй хөрөнгө оруулалт юм.
Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулна
Эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр
дүнд бий болсон олон тооны оюуны өмч эдийн засгийн эргэлтэд орж
чаддаггүй. Учир нь эрдэм шинжилгээний байгууллагын лабораторийн орчинд
цөөн тооны загвар бүтээгдэхүүнийг туршилтын технологи байдлаар
боловсруулсан байдаг тул хагас үйлдвэрлэлийн нөхцөлд дахин туршиж,
сайжруулж, зүгшрүүлэх, шаардлагатай техник, технологийн баримт бичгийг
бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий болдог.
Гадаад улс орнуудад шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэл, үйлчилгээнд туршин нэвтрүүлэх зорилгоор "Гарааны компани” хэмээн нэрлэж заншсан анхан шатны нэгжийг байгуулж, хөрөнгө санхүү, эдийн засгийн хөшүүргээр дэмжиж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх хүртэл нь тодорхой хугацаанд хууль эрх зүйн таатай орчинд бойжуулдаг туршлага байна.
2012 онд баталсан Инновацийн тухай хуульд "Эрдэм шинжилгээний байгууллага дэргэдээ технологи дамжуулалт хариуцсан нэгж болон гарааны компанийг үүсгэн байгуулж болно " гэж заасан нь гарааны компани байгуулах журмыг боловсруулах эрх зүйн үндэслэл болж байна. Дээрх шаардлагыг үндэслэн БШУЯ-аас боловсруулсан "Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах” журмыг баталж Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
Энэ журам батлагдсанаар эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулан ажиллуулах замаар эрдэмтэн судлаачдын бүтээсэн оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инноваци, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс суурийг тавихад чухал ач холбогдолтой болох юм.
Cогтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөл долоон бүлэг 36 зүйлтэй. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх, импортлох, экспортлох болон түүний хэрэглээнд хяналт тавих, согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн сөрөг үр дагаврыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлно. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр Засгийн газар олгож, татвар, стандартчилал, хэмжил зүй, онцгой байдал, мэргэжлийн хяналт, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө байгууллагын санал, эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн сунгаж, хүчингүй болгоно.
Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаа явуулах замаар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг СӨХ, татвар, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын санал, тэдгээрийн эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлтийг үндсэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга олгохоор төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн эрүүл мэнд, нийгэм эдийн засгийн сөрөг үр дагавар багасч, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээнд тавих хяналтын тогтолцоо боловсронгуй болно, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар олгосноор согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо буурч, тэдгээрт тавих хяналт сайжирна гэж үзжээ.
Яам, агентлагийн төлөөлөл нь бодлого боловсруулагч, хууль тогтоомж, салбарын зохицуулалтыг хэрэгжүүлэгчийн хувьд төрийн өмчийн төлөөлөгчөөр ажилладаг компани, аж ахуйн нэгжид аливаа хэлбэрээр давуу эрх олгох явдал гардаг байна. Мөн тухайн компанийн үйл ажиллагаанд улс төрийн зүгээс үзүүлэх дарамт, шахалт, сөрөг нөлөөлөл нэмэгддэг гэж үзэж байна. Төрийн албан хаагчид давхар ажил эрхэлдэг тул Төлөөлөн удирдах зөвлөлийн хэвийн үйл ажиллагаа тасалдах зэрэг сөрөг үр дагаварууд гарч байгаа юм.
Өнөөдрийн байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 57 компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй бөгөөд давхардсан тоогоор 474 хүн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Үүнээс 144 нь хараат бус гишүүн бол давхардсан тоогоор 176 төрийн албан хаагч Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнээр ажиллаж байгаа юм.
Төрийн өмчийн тухай хуулийн төслийг дэмжлээ
Төрийн өмчийн тухай хуулийн төсөл нь зургаан бүлэг, 26 зүйлтэй бөгөөд Төрийн өмчийн ангилал, тэдгээрийн тухай ойлголт, төр өөрийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, төрийн өмчийн талаарх төрийн байгууллагын эрх, үүрэг, Төрийн өмчит үйлдвэрийн газар, компани, тэдгээрийг байгуулах нөхцөл, журам, төрийн төлөөллийг хэрэгжүүлэх журам, аж ахуйн харилцаан дахь төрийн оролцооны хэлбэр, хязгаар зэрэг асуудлыг тусгажээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн болон орон нутгийн өмч гэж заагтай байсныг нэгдмэл улсын зарчмыг хадгалах үүднээс зөвхөн төрийн өмч гэсэн нэг ойлголттой болгож, аймаг, нийслэл нь төрийн эзэмшигч, ашиглагч байхаар тусгасан байна. Мөн Төрийн өмчийн хороог татан буулгаж, түүний хэрэгжүүлж байсан үүргийг төрийн сангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн өмчит аж ахуйн байгууллагатай холбоотой үүргийг компанийн засаглалын зарчмаар төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигч этгээд өөрөө хэрэгжүүлэх зарчимтай байхаар зохицуулжээ.
Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжлээ
Хөдөлмөрийн зах зээл дээрх ур чадвартай ажилчдын эрэлт хэрэгцээ зохистой хангагдахгүй байгаа нь техник мэргэжлийн ур чадвартай ажилчид дутагдалтай, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх чадвар дутмаг байгаатай холбоотой. Иймээс мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын сургалтын чанарыг дээшлүүлж, хөдөлмөрийн зах зээлийн зэрэлтэд зохистой нийцүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр "Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд уг төсөл нь хөдөө аж ахуй, барилга, зам тээврийн салбарын мэргэжлийн боловсролын сургалтын тогтолцоог сайжруулах зорилготой.
Төслийн хүрээнд технологийн гүнзгийрүүлсэн сургалттай 30 ахлах сургууль байгуулж, тоног төхөөрөмжөөр, 20 мэргэжлийн сургалтын байгууллагыг сонгож, ажил мэргэжлийн орчин үеийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр тус тус хангах бөгөөд мэргэжлийн боловсролын шинэ сургалтын хөтөлбөр, стандартууд боловсруулан хэрэгжүүлж, багш ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх юм.
"Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөж, Байнгын хороод хэлэлцээрүүдийн төслийг дэмжвэл Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар шийдвэрлэлээ.
"Засгийн газрын үнэт цаас гаргах, арилжаалах” журам батална
Өнөөдөр Засгийн газрын үнэт цаасны зах зээлийн 93,5 хувийг арилжааны банкууд эзэмшиж байгаа юм. Хөрөнгө оруулагчдын тоог нэмэгдүүлж хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хангах, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор боловсруулсан "Засгийн газрын үнэт цаас гаргах, арилжаалах” журам батлагдсанаар Засгийн газрын үнэт цаасыг биржийн бус арилжаанаас гадна биржийн арилжаагаар давхар явуулах боломж бүрдэнэ. Ингэснээр арилжааны банкуудаас бусад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид зах зээлд чөлөөтэй оролцох боломжтой болж, хөрөнгө оруулагчдын суурийг нэмэгдүүлнэ. Жижиглэнгийн үнэт цаасны зах зээлийг бий болгон хөгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжүүдийг зах зээлд татан оролцуулснаар хөрөнгөө арилжааны банкны хадгаламжаас бусад төрлийн санхүүгийн үйлчилгээ, бүтээгдэхүүнд байршуулах боломжтой болно. Засгийн газрын үнэт цаас нь өгөөж өндөртэй, хүү болон үндсэн төлбөрийн орлогод татвар ногдуулдаггүй, эрсдэлгүй хөрөнгө оруулалт юм.
Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулна
Гадаад улс орнуудад шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэл, үйлчилгээнд туршин нэвтрүүлэх зорилгоор "Гарааны компани” хэмээн нэрлэж заншсан анхан шатны нэгжийг байгуулж, хөрөнгө санхүү, эдийн засгийн хөшүүргээр дэмжиж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх хүртэл нь тодорхой хугацаанд хууль эрх зүйн таатай орчинд бойжуулдаг туршлага байна.
2012 онд баталсан Инновацийн тухай хуульд "Эрдэм шинжилгээний байгууллага дэргэдээ технологи дамжуулалт хариуцсан нэгж болон гарааны компанийг үүсгэн байгуулж болно " гэж заасан нь гарааны компани байгуулах журмыг боловсруулах эрх зүйн үндэслэл болж байна. Дээрх шаардлагыг үндэслэн БШУЯ-аас боловсруулсан "Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах” журмыг баталж Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
Энэ журам батлагдсанаар эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулан ажиллуулах замаар эрдэмтэн судлаачдын бүтээсэн оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инноваци, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс суурийг тавихад чухал ач холбогдолтой болох юм.
Cогтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөл долоон бүлэг 36 зүйлтэй. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх, импортлох, экспортлох болон түүний хэрэглээнд хяналт тавих, согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн сөрөг үр дагаврыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлно. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр Засгийн газар олгож, татвар, стандартчилал, хэмжил зүй, онцгой байдал, мэргэжлийн хяналт, шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө байгууллагын санал, эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн сунгаж, хүчингүй болгоно.
Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаа явуулах замаар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг СӨХ, татвар, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын санал, тэдгээрийн эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлтийг үндсэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга олгохоор төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн эрүүл мэнд, нийгэм эдийн засгийн сөрөг үр дагавар багасч, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээнд тавих хяналтын тогтолцоо боловсронгуй болно, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар олгосноор согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо буурч, тэдгээрт тавих хяналт сайжирна гэж үзжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6467
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих