Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд "Монос" эмийн сангийн эм зүйч Б.Эрдэнэчимэг, болон "Монос-Улаанбаатар" компанийн лавлах эмч Д.Жавхлантөгс нарын хэргийн анхан шатны шүүх болж өндөрлөлөө. Уг шүүхээс эмзүйч Б.Эрдэнэчимэгийг жирэмсний амралтыг өнгөрөөх буюу хоёр жил эмзүйчээр ажиллуулахгүйгээр хэргийг хойшлуулсан бол, лавлах эмч Д.Жавхлантөгсийг нэг жилийн тэнсэн харгалзах ял болон нэг жилээр эмч хийхийг нь хориглосон шийдвэр гэаргасан байна.
Эмзүйч Б.Эрдэнэчимэг "Фенобарбитал” эмийг тун хэтрүүлэн олгосноос 16 нярайг хордуулсан бөгөөд одоо хүртэл бяцхан үрс нь эмнэлэгээр явж байгаад эцэг эхчүүд гомдолтой байгаа аж.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих