Дэлхийн Шинжлэх ухааны Академи 2014 оны "Дэлхийн шилдэг эрдэмтэн”-ээр Монгол улсын эрдэмтэн академич, доктор, профессор Г.Цэрэнчунтыг тодруулжээ. Дэлхийн болон АНУ-ын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, анагаах ухааны доктор, профессор тэрээр 2006 онд Монгол Улсын "Шилдэг эрдэмтэн”-ээр шалгарч байсан аж.
Г.Цэрэнчунт нь иммуногистохими, молекул биологийн орчин үеийн судалгаа, шинжилгээний шинэ арга дээр суурилан, хавдрыг үүсгэх шалтгаан, мөн чанараас нь эхлэн оношлогоо, эмчилгээний асуудлуудыг цогцоор шийдвэрлэхийн тулд, өмнө нь хийгдэж байгаагүй шинэ судалгаа шинжилгээний ажлуудыг Европын Холбооны Улсад сүүлийн 10 гаруй жил ажиллаж хийсэн байна. Эдгээр нь хавдар судлалын оношлогоо, эмчилгээнд чухал үр дүнгээ өгчээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ /medee.mn/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих