Эвлэрсэн цагтаа бид хамаг дэлхийг хурааж, эвдэрсэн цагтаа харийнханы гарт бөхөлзөж явсан түүхийн үнэнг мартах эрх хэнд ч байхгүй. Гэтэл бид яс булуулдсан ноход шиг л хэн нэгнээ урж, өөр хоорондоо хэрүүлийн алим шидэлцсээр л байх юм гэж үү? Энэ мэтхэн амьдрал олон урвалж үзэл дэлгэрч эхэлсэн 1990 оноос эхтэй болчихсон. Тиймдээ өнөөдөр ард түмэн ч, улстөрчид ч хэн хэндээ итгэх итгэлээ алдчихаад л өөр өөрийнхөөрөө шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг аяглах болжээ. Энэ харамсалтай түүхийн эх үндэс нь юу байв хэмээн сэтгэхэд бас л өнөө ард түмнийхээ сэтгэл дээр тоглолт хийж худал үнэн ярьж мунхруулж мөн улсынхаа эдийн засгийг сөхрүүлсэн гээд л засагт гарсан нэгнийг муулж болох л юм. Тэглээ гээд хожих зүйл байгаа юу гэдэгт бас эргэлзэнэ.
Өнөөгийн засгийн эрхийг МАН, АН-тай хамтран барих зөвшөлцлийн засгийн газар байгуулах шийдвэрээ гаргасантай холбоотойгоор өнөөдөр цахим ертөнцөд МАНАН-гийн засгийн газар эргэн ирлээ хэмээн их сайхан нэр өгчих юм. Учир нь 2008-2012 он хооронд МАНАН-гийн засгийн газар хэмээн нэрлэгдсэн засгийн газар ажиллаж уул уурхайн их хөрөнгө дээр ёстой л тарвалзаж, баруун солгойгүй иргэдэд мөнгө тарааж наадсан. Энэ нь тийм ч бодлоготой алхам биш байсныг одоо уул уурхайн хямрал харуулж байгаа. Үнэн хэрэгтээ манайхан нэгнийхээ мууг л үзэж байвал бах тав нь ханаж байдаг тэнэг зантай хүмүүс.
Уг нь энэ асуудал дэгдэхээс өмнө МАН-ын удирдлагууд ээлж дараалан мэдэгдэл хийхдээ нэгдэхгүй мэтээр иргэдийн анхаарлыг өөр чигт шилжүүлж байсан ч намын хурлаараа нэгдэх санал дээр гар өргөсөн нь бас л учиртай. Нэгэнтээ хямарчихсан улсыг МАНАН болоод дахин тоноод ч юу хийх вэ дээ.
АН-ын олонхийг бүрдүүлсэн хоёр
жилийн хугацаанд юу өөрчлөгдөв. Улсынхаа эдийн засгийг гудлын уланд
наалдтал л унагасан, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт л дордож байгааг хэн
хүнгүй л шуугиж ярьж байна. Энэ мэтээр муулаад л байвал Н.Алтанхуягийн
засаглалд хийсэн сайн зүйл олдохгүй л байх лдаа. Гэхдээ л тэд өөрсдийн
чадах чинээгээрээ ухаанаа уралдуулсан. Гэвч үнэндээ ард түмнийхээ төлөө
толгой гашилгасан уу гэдэгт л нэгэнтээ хариултыг хожим үр хүүхэд маань
үнэлэлт дүгнэлт өгч түүхнээ тэмдэглэн үлдээх биз. Харин Шинэчлэлийн
засгийн назрыг унагасан шинэхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн засгийн
газар ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байгуулагдахыг улс төрчид ихээхэн
анхааралтай харж байгаа. Тиймч учраас Ч.Сайханбилэг засгийн газраа бусад
нам эвсэлтэй хамтарсан засгийн газар байгуулах тухай нам эвслүүдэд
урилга тараасан нь улс төрийн ямар нүүдэл байсан бэ? гэдгийг цаг хугацаа
харуулах байх. Ямартаа ч өөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч МАН-ыг нэгдсэн
засгийн газартаа хамтран ажиллах саналыг гаргуулж чадсан нь нилээдгүй
том өгөөш өгсөн байж таараа.
Харин энэхүү өгасөн өгөөшөнд нь өртсөн МАН-ын хувьд ямар өгөөш үмхэснээ цагийн эргэлтэнд ойлгох байх. Улстөрийн тоглолтын хувьд багаханаар ихийг цохих гэдэг аргыг АН, МАН-д хэрэгжүүлчих шиг боллоо. Энэ аргыг нь хашир туршлагатай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэдий олж харсан ч ганц дайчны үүрэг гүйцэтгэчихэв үү? ямартаа ч засагт нэгдэх шийдвэрийг намынхан нь гаргачихлаа.
Гэхдээ энэ эвлэрлийг бас сайн талаас нь харах хэрэгтэй мэт байнга л муу муухай талаас нь хараад байвал тэр л сэтгэлээр амьдрал харагдана. Эвлэрсэн цагтаа бид дэлхийг хурааж байсан тэр түүхээ эргэн санаад дахин нэг удаа итгээд үзвэл МАНАН эдийн засгийн хямралаас гаргах гарц ч байж болох юм. Гэхдээ л 2008-2012 онд үүсгэсэн МАНАН-гийн суунаг арилаагүй байгаа гэдгийг санах хэрэгтэй.
ЧОЙ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих