Өнөөдөр 09 цагаас аймгийн ИТХ ээлжит хурлаа хийнэ. Энэ удаагийн хурлаар
2015 оны аймгийн төсөв, үндсэн чиглэл, 2014 оны үндсэн чиглэлийн
биелэлтийг хэлэлцэх юм. ИТХ хуралтай зэрэгцэн аймгийн АН олон нийтийн
индэр нэртэй жагсаал хийх гэнэ. АН-ын үзэж буйгаар аймгийн удирдлагууд
хийгээд ИТХ-ыг өнгөрөгч жилүүдэд маш муу ажилласан гэж дүгнэж эсэргүүцэж
байгаа юм байна. Уг жагсаал үзэл бодлоо илэрхийлэх хэн бүхэнд нээлттэй
болно гэж АН-ын удирдлагууд хэвлэлийн хурлаар зарласан. Ийнхүү 2014 оны
сүүлийн хурал улс төрийн халуухан үйл явцын дор хуралдах нь ээ.
Н.Мөнхсайхан /Dnews.mn/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6513
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих