Монгол улсыг төлөөлөн "Эх Дэлхийн Мисс” буюу "Miss Earth 2014"
тэмцээнд оролцсон И.Төгсөө сүүлийн шатны найман гоо бүсгүйн нэгээр
тодорчээ. Тэрээр өөрийн хувийн болон Монголын миссүүдийн рекордыг эвдсэн
байна. Тус тэмцээн нь энэ жил Филиппин улсын Манила хотод зохион
байгуулагджээ.
Тэмцээнд нийт 86 орны гоо бүсгүйчүүд өрсөлджээ. И.Төгсөө өдгөө 22 настай бөгөөд Тэрбээр коктейль үдэшлэгний даашинз үзүүлэх шалгаруулалтанд мөнгөн медаль хүртэж, үндэсний хувцасны тэмцээнд "Торго" салоны дизайнер О.Болдын урласан усан цэнхэр хатны дээлээр гоёсон нь өндөр үнэлгээ авч чаджээ.
Мисс И.Төгсөө нь 2009 онд болсон "Miss Friendship International” тэмцээнд нэгдүгээр байр, 2011 оны Miss International тэмцээнд хоёрдугаар байр эзэлж байжээ.
Д.Солонго /Zindaa.mn/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих