Эх болсон монгол хэлний дархлаа өнөөгийн орчин цагт ямар төвшинд явж
байгаа юм бол. Гадны бусад хэлнээс манайхан давуу гээд л цээж дэлдэх ч
юугаараа давуу вэ гэдгээ төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл манай хэл бол
харь хэрний үгийг өөрийн болгох хийгээд өөрийн үг хэллэгээр орчуулан
буулгаж эх хэлэндээ үгийн сангаа нэмэгдүүлдэг мөн үгийн сангийн баялаг
гээд л нэг утгыг хэд хэдэн янзаар илэрхийлж болдог гээд л олон сайн
талтай. Гэвч саяхныг хүртэл түгээмэл хэлэгддэг гадад үгийн Монгол
оноолтыг ССАЖЯ-аас гаргасан байна. Удахгүй үүнийг Төрийн хэлний
зөвлөлийн хурлаар батлах ажээ. Харин энэхүү хурлаас өмнө буюу энэ сарын
15-ыг хүртэл иргэдээс санал авах ажээ.
Сонирхуулж спорт сонирхогчдодоо дуулгахад энэ тайлбар оноолт дотор бидний үзэх дуртай спортуудыг төрлийг монгол нэршлээр ийн буулгаж хэрэглэх юм байна.
Бэйсбол- Модон бөмбөг, цохиурт бөмбөг
Боулинг- Өнхрүүш, бөмбөлдэй
Волөйбол- Торон бөмбөг
Каратэ- Гар тулалдаан
Хет трик- Дараалсан гурван ялалт
Аэробик- Айзамт дасгал
Бадминтон- Өдөн бөмбөг
Бассейн-Шумбуур
Биатлон- Цанатай буучдын тэмцээн (буутай цаначин)
Бобслей- Шаахай чарга
Гандбол- /хандбол- Шидүүр бөмбөг, гар бөмбөг/
Даартс-Шидүүр зүү
Допинг- Сэргээш
Кёрлинг- Мөсний шагай
Марафон- Холын гүйлт
Плей-офф- Шувтаргын тоглолт
Поло- Морин бөмбөг, тэмээн бөмбөг, поолоо
Пүүл биллиард- Ёворцог
Ралли- Авто уралдаан
Регби- Зууван бөмбөг, регби
Сноуборд- Цасны хавтан
Софт теннис- Талбайн бөмбөг, газрын одон бөмбөг
Шорт
трек- Тэшүүрийн богино зайн уралдаан гэх мэтчилэн нэрлэх аж. Аль ч орны
хэлэнд орчуулагдаггүй спортын үг, хэллэг гэж байдаг. Харин манайхан
ямар ч үг, хэллэгийг эх хэлнээ буулгаж, хөрвүүлэх чадвартай гэдгийн тод
жишээ энэ болжээ.
ЧОЙ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих