Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 2. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 11. Ангараг гараг. Дэлгэрүүлэгч одтой, 6 цагаан мэнгэтэй улаан хонь өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Суудал Төмөр. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Ид
шидийн гэмээр өдөр. Үйл явдал дандаа сайнаар эргэж байгаа нь таны
залбирсны хүч мэт санагдаж болох юм. Хөрөнгө өвлөж авсан асуудал таны
санхүүгийн байдлыг бүрэн шийдвэрлэж өгч, хүсч мөрөөдөж явсан зүйлээ
биелтэл ихээхэн нэмэр болно. Гэр бүлийн асуудал ч цэгцэрч нэг тийш
болно. Өндөр настандаа санаа зовж байсан та тэднийг гэрт нь асраад
халамжлаад байх хүн олж сая нэг санаа амарна.
Үхэр (4/20-5/20)
Сандралд
орох өдөр. Дахиад л тэвчээргүй байдал, түгшүүртэй уур амьсгал зонхилж
байна. Зарим үхрийнхэний хүүхдүүдэд уурын тогоонд байгаа мэт сэтгэгдэл
төрөх ба энэ нь огцом үйлдэл, түргэн зан гаргахгүй байхыг анхааруулж
байгаа хэрэг. Эрх чөлөөтэй байх эрмэлзэл буцлах авч нөхцөл байдалд
түргэн зангаар хандахаас зайлсхий. Тун удахгүй байдал өөрчлөгдөх ба та
өөрийн зорилт, хүсэл эрмэлзэлдээ зарим нэгэн залруулга хийх хэрэгтэй
байж болзошгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Хоёрдмол
өдөр. Та магадгүй уучлалтыг хүлээн авах бөгөөд таны харилцааг насан
туршид тань өөрчлөх болно. Инээмсэглээрэй ихрүүдээ. Бүх зүйлийг сайн үр
дүнтэй байна гэж хүлээснээр хүлээлт тань биелэхийг харах болно. Найз
нөхөд болон хуучин хайрттайгаа нүүр тулсан уулзалт хийх болно. Танд энэ
нь бага зэргийн түгшүүртэй санагдах ч гэлээ ямар ч шүүмж хэлсний
хэрэггүй бөгөөд хуучин гомдол тайлагдаж асуудал цэгцэрч эргэлзээ тань
инээмсэглэлээр солигдон таныг баярлуулах болно.
Мэлхий (6/22-7/22)
Үйл
явдлаар дүүрэн өдөр. Өнөөдрийн Арслангийн ордонд байгаа бүтэн cap
мэлхийнхэнд сэтгэл түгшээсэн уур амьсгалыг авчран багаар хамт ажилладаг
хүмүүст үл ойлголцолыг зонхилуулах болно. Түншүүд болон худалдан авагч
нартайгаа тохиролцохдоо илүү болгоомжтой бай.
Арслан (7/23-8/22)
Янз янзын юм тохиолдох өдөр. Хэд хэдэн од гаригсын энерги энэ өдрийг сонирхолтой болгох болно. Хэрвээ та өөртөө сайн анхаарал тавьж чадахгүй бол, та өөрийн байгаа байдлаа дахин бодоход хүрч мэднэ. Жингийн асуудалтай арслангуудад гэж хэлэхэд өөрийн өдөр тутмын ажил хэрэгтээ бага зэрэг дасгал оруулж өгөхийг хичээх хэрэгтэй. Лифтээр явахын оронд шатаар гарах зэрэг нь танд богино хугацаанд хэр том өөрчлөлт гарсныг мэдрүүлэх болно.
Охин (8/23-9/22)
Төвөгтэй
өдөр. Үнэ цэнэ, зорилгоо эргэн нягтлах нь найз нөхөд, хөршүүдийнхээ
талаарх бодлыг өөрчлөхөд нөлөөлнө. Урагш ахих цаг гэдгийг та мэдрэх
бөгөөд өөрчлөлт хийх талаар бодож үзэж байгаа. Гэр бүлийнхэнтэйгээ энэ
талаар ярилцаж, тэдэнд мэдэгдсэнээр гарах өөрчлөлтөд урьдаас бэлтгэлтэй
байна. Бүхий л түвшинд харилцаа холбоогоо нээ. Эв найртай байхын тулд
эелдэг байхаа боль.
Жинлүүр (9/23-10/22)
Үр
бүтээлтэй өдөр. Та нарийвчлан судалж, сайн бэлдэж чадах юм бол бизнес
тань амжилтад хүрнэ. Та ирээдүйтэйгээ холбоотой шийдвэр гаргах хэрэгтэй
болно. Энэ нь таны ажиллах чиглэлийг тодорхойлно. Та өөрийгөө
хөгжүүлэн фитнесээр хичээллэж магадгүй. Од гараг танд сайнаар нөлөөлнө.
Та юунд ч анхаарлаа хандуулсан гарах үр дүн нь сайн байна.
Хилэнц (10/23-11/21)
Бүтээлч
өдөр. Хэрэв танд маш том зорилго байдаг бол энэ нь таныг зөв шийдвэр
гаргаж, зөв алхам хийхэд туслах болно. Бизнес болон таатай байдал хоёрын
хооронд зааг байдаг гэдгийг сана. Ямар нэг томоохон арга хэмжээг
цуцлах боломжгүй байгаа бол ядаж л хэт их мөнгө зарлагадахгүй байх тал
дээр анхаар. Хүмүүст зөвлөгөө өгөхдөө болгоомжтой бай. Найзтайгаа чин
сэтгэлээсээ ярилц. Өчүүхэн жижиг асуудлаас болж хэт сүржигнэх хэрэггүй.
Нум (11/22-12/21)
Урам
зоригтой өдөр. Өнөөдөр хүчирхэг дэлхий ван гариг матрын орд руу шилжиж
байгаа тул таны эрч хүч, бүтээлч байдал асар их өсөх бөгөөд гэр бүл
болон хайр дурлалын харилцаанд тань сайн нөлөө үзүүлэх болно. Хэрэв
сүүлийн үед хайр дурлал болон гэр бүлийн харилцаанд ямар нэг асуудал
гараад байсан бол өнөөдөр энэ бүх байдлыг өөрчилж, дорвитой арга хэмжээ
авахад маш таатай өдөр байх болно. Танд хэлэх чухал зүйл байгаа бол яг
одоо л хэл. Хүмүүст өөрийн юу бодож санаж явдгаа ойлгуул
Матар (12/22-1/19)
Өнгөрсөн
явдлуудаа эргэн санах өдөр. Чухал ач холбогдолтой нийгмийн үйл
ажиллагаанд бэлтгэхэд өдрийн ихэнх хэсгийг зарцуулах болно. Өөртөө
хослол болон хосоо сонгох нь энгийн үөийнхээс хэцүү байх болно.
Өөрийнхөө хүсч буй сэтгэл хөдөлгөм бэлгийг сонгоход хүртэл хүнд байх
болно. Гэртээ засвар хийхдээ өөрийн ажлын өрөөгөө хүртэл хамруулаарай.
Хумх (1/20-2/18)
Даруухан
байх өдөр. Танд хүмүүстэй харьцаагаа сайжруулах боломж ирэх бололтой.
Тэд хангалттай элэгсэг дотно, ажил хэргийх нь талаар чин сэтгэлээсээ
сонирхох болохоор ядах юмгүй хамт ажиллагсад, дарга нарынхаа талархалыг
хүлээнэ. Бүх зүйл таны хандлагаас шалтгаална гэдгийг ухаараарай.
Загас (2/19-3/20)
Тайван
бус өдөр. Таны эрч хүч өнөөдөр өндөр байснаар ямар нэгэн зүйлд сайн
дураараа оролцохыг ихээр хүсч магадгүй. Өөрийнхөө хэзээ ч хийнэ гэж
бодож байгаагүй зүйлээ хийхийг хүсвэл бүү гайхаарай. Танд тохиолдох
өөрчлөлт таны хувьд ойлгомжгүй байснаар та бусад хүмүүсийн юу хусээд
байгааг ойлгох хэрэгтэй болох болно. Таны эргэн тойрны хүмүүс өнөөдөр
ердийнхөөсөө их зүйлийг таниас шаардах бололтой.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих