Өчигдөр эхэлсэн аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр үргэлжилнэ.
Хурлаар 2015 оны аймгийн төсөв, аймаг орон нутгийг хөгжүүлэх үндсэн
чиглэл болон төлөөлөгчдийн тайланг хэлэлцэх юм. Өчигдөрийн хурлаар 2014
оны аймгийн үндсэн чиглэлийн биелэлт Засаг даргын үйл ажиллагааг
хэлэлцэн дүгнэж хангалттай гэсэн үнэлгээг өгсөн. Мөн хилийн цэргийн
…..дугаар ангийг МУ-ын баатар П.Чогдонгийн нэрэмжит болгох, аймаг
хөгжлийн сангийн тайлан зэргийг хэлэлцэн баталсан юм. Энэ удаагийн ИТХ
хурлыг Т6 телевиз, аймгийн ИТХ хамтран шууд дамжуулснаараа онцлог
боллоо. Энэ ИТХ ил тод явагдах давуу талтай ч хэдиий ч заал танхимын
багтаамж багатайгаас болж бусад орон нутгийн ТВ-нүүд камераа зоох боломж
тааруу байлаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6532
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих