Америкийн байгаль судлаач Пол Росоли анаконда аварга могойд сайн дураараа залгиулчихаад буцаж гарч иржээ. Тэрээр мэргэжилтнүүдийн хамтаар Амазон мөрний шугуйд аварга могойг хайж олоод тусгайлан хийлгэсэн битүү хувцас өмсөөд анакондад залгиулсан байна. "Могойны дотрыг өвтгөж, гэмтээхгүйн тулд маш зөөлхөн, могойн хор нэвтрэхгүй материалаар хувцас хийлгэсэн. Энэ хувцастай могойд залгиулаад ямар байх талаар хэд хэдэн туршилт хийгээд ямар ч аюулгүй гэдгийг нь мэдсэн. Тиймээс би могойд залгиулахдаа үнэхээр айгаагүй” хэмээн Росли ярьжээ. Аварга могойд албаар идүүлж, амьтан тамласан хэмээн амьтны эрхийг хамгаалагчид шүүмжлэхэд Пол Росоли "Аварга могойг гэмтээгээгүй. Энэ амьтны амьдрах орчныг хамгаалах мөнгө босгохын тулд ийм эрсдэлтэй алхам хийсэн. Хүмүүсийг үнэхээр цочролд оруулах зүйл хийхийг хүссэн юм” хэмээн хариу өгчээ.
Нью-Жерсийн уугуул Пол Росоли Перу дахь Амазон мөрний ширэнгэд арваад хүний хамтаар 60 хоног эрэл хайгуул хийсний эцэст залгиулах 7.6 метр урт аварга могойгоо олж барьж авсан байна. Могойд залгиулахдаа өмссөн хувцас нь гурван цаг хүчилтөрөгчөөр хангах баллон, хамтрагчидтай ярилцах холбоо, мөн бичлэг хийх хэд хэдэн камертай байжээ. Түүний аймшиггүй үзүүлбэр энэ бүтэн сайн өдөр Discovery Channel сувгаар гарах юм байна.
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих