Шинэ засгийн газар маань ямар бүтэж зохион байгуулалттай болох бол хэмээн олон хүн харж, чих талбин суусан биз ээ. Улстөрийн томоохон хоёр хүчих хамтарч засгийг товхинуулахаар зөвшилцлийн гэрээнд гарын үсэг зурчихсан. Гэтэл засгийн газраа байгуулах дээрээ нилээдгүй л маргалдаж мэтгэх шиг болов.
Ямартаа ч эрх бүхий нам эвслүүд засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүн дээр санал нэгдэхдээ ханцуйн дотроо наймаалцана гэгчээр 19, 13 гэсэн саналаа дундаа хийж 15 яам 16 сайдтай болохоор тохирсон аж. Уг нь хуучин цагт наймаа панзчид л үнэ тохирохгүй бол ханцуйн дотроо шийддэг, эсвэл дундаа хийж үнэ хөлсөө тохирдог байсан хэмээн түүхийн судар бичигт өгүүлсөн байдаг даа. Гэтэл өнөөгийн нам эвслүүд ийнхүү өөр хоорондоо суудлын наймаа хийж "тохироо, зөвшилцөл" гэсэн нэрийн дор бүхнийг наймаалцсаар суух нь ардчилсан хэмээн тодотгох дуртай нийгэмд нь хэр тохиромжтой байх бол.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих