УИХ-ын гишүүн Н.НОМТОЙБАЯРААС дараахь тодруулгыг авлаа.
-Намуудын зөвшилцөх ажлын хэсгийн хурал яагаад түр завсарлага авсан юм бэ. Засгийн газрын бүтэц дээр санал зөрсөн гэж үнэн үү?
-Эрх
баригчдын зүгээс яамдын тоог нэмнэ гэсэн. Манай намын зүгээс энэ
асуудал дээр санал зөрсөн. МАН-ын бүлгээс яамдын тоог өнөөдөр байгаа
тоонд барих ёстой гэж үзсэн. Энэ нь мэдээж төсвийн урсгал зардалтай шууд
холбоотой. Хямралыг хамтдаа давъя гэж байгаа бол нэн тэргүүнд төсвийн
урсгал зардал, тансаглалыг багасга гэдэг шаардлагыг л тавьсан.
-АН хэдэн яамтай байх санал гаргасан бэ?
-16
яам, 19 сайдтай байх санал гаргасан. Манайх өнөөдөр хүчин төгөлдөр
мөрдөж байгаа хуулийн дагуу 13 яамтай байх ёстой гэж байгаа. Өмнө нь
тавьж байсан Соёл, спорт аялал жуулчлалын яамыг чиглэл чиглэлээр нь
бусад яамдад хуваах шаардлагыг ч тавьсан. Ер нь Зөвшилцлийн ажлын
хэсгийн хурал дээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тавьсан шаардлага,
асуудлынхаа хүрээнд л хандаж
байгаа. Яамдын тоо үүнээс ч цөөн байх
боломжтой гэж үзэж байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал хоёр нэг байх
зэргээр цөөлөх боломжтой.
-Шадар сайд хоёр байхаар ярьж байгаа гэсэн үү. Дэд сайд нарыг яаж томилох вэ?
-Аль
нэг бүлэг фракц, шантаажлагчдад зориулж албан тушаал "үйлдвэрлэж"
болохгүй. Ер нь хамтарна гэсэн тохиолдолд сайд, дэд сайдыг сольбож
томилох гэсэн байр суурьтай байгаа.
-Анхнаасаа УИХ-д суудалтай намын тооны харьцаагаар суудал хуваарилахаар тохирсон гэсэн. Тэгэхээр яамны тоо хүрэхгүй юм биш үү?
-Би
дээр хэлсэн. Фракцууддаа хөтлөгдөж яамны тоогоо нэмнэ гэдэг зарчимгүй
асуудал шүү дээ. Суудлын хувиар гэвэл гурван бие даагчийг хасаад 73
суудал байгаа. Нэг суудал 4.56 хувьтай гэсэн үг. Тэгэхээр 8:6:2 гэсэн
хувилбар л байгаа.
-Иргэний зориг ногоон нам кабинетийн гадна байх ёстой гэжүү?
-ИЗНН
бол хоёрхон суудалтай, бүлэг ч үгүй нам. Тэдний хувь нь 0.46 гарч
байгаа. Нэг суудлын талд ч хүрэхгүй хувьтай байгаа. Тэдний суудалтай
байх үгүй нь эрх баригчдын асуудал. Бид санаа зовж, саймшрах
шаардлагагүй.
М.АЛТАНЦЭЦЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих