Дэлхий дээрх цор ганц хүйтэн орон Монгол биш. Долоон тэрбум гаруй
хүний ядаж тал нь хасах градусын хүйтнийг мэдэрч яваа. Харин тэд
бидэнтэй адил нүүрс, мод түлдэг болов уу. Ер нь яаж дулаацдаг юм бол?
Халдаг наалт
Америк
1925 оны дайны үед цэргүүдээ дулаацуулах зорилгоор анхны явуулын
халаагч бүтээж байжээ. Уг технологиос Японы нэгэн компани санаа авч,
1988 онд анхны халдаг наалт бүтээсэн нь эрэлттэй барааны дээгүүрт
жагссан юм. Энэ бүтээгдэхүүн одоо зөвхөн Япон гэлтгүй хүйтний улиралтай
олон оронд өдөр тутмын хэрэглээ болтлоо дэлгэрчээ. Уг бүтээгдэхүүнийг
савлагаанаас нь гаргаад гартаа барих төдийд халж эхлэх ба биеийн
хэсгүүддээ наах зориултаар эсвэл зөвхөн гартаа бариад явахаар бүтээсэн
байдаг. Нэг наалт 8-12 цагийн хооронд дулаанаа барина. Дэлхийн зах зээлд
нэг ширхэг хаддаг наалтны дувдаж үнэ нэг ам.доллар.
Халдаг ширээ буюу Котацу
Ширээний
доод талд халаагч байрлана. Цахилгаанаар ажиллах бөгөөд гэртээ ямар нэг
халаагчгүй байсан ч ширээнийхээ доор суувал хасах 20 градусыг ч
ажрахгүй. Үүнийг Японд хүмүүс хамгийн их хэрэглэдэг бөгөөд ширээний
хэмжээ, хийцээс хамаараад 5000-20.000 иен буюу 85.000-350.000 төгрөгөөр
борлуулдаг аж. Харин ширээн дээр хөнжил байх агаад дулааныг хадгалахад
зориулсан байна.
Керосиноор халаагч
Уг
халаагчийг ажиллуулахад цахилгаан шаардлагагүй. Зөвхөн бензин, керосин
байхад хангалттай. Үүнийг олон орны хүмүүс өвөл аялахдаа, нэгдсэн шугам
сүлжээнд холбогдоогүй том байр сууцаа халаахдаа, гадаа зогсож ажиллахдаа
хэрэглэдэг. Манайхаар бол бага оврын зуухтай дүйхүүц хэмжээний хүчин
чадалтай эд. Дэлхийн зах зээлийн дундаж ханш нь 100-250 ам.доллар байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих