Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар засгийн газрын бүтцийн тухай хуулийг хэлэлцэж байна. Нэгэнтээ "Шинэчлэлийн засгийн газар"-ыг унагахдаа засгийн газрын бүтцийг нь том данхар хэмээн шүүмжилж, эдийн засаг нь хямарсан гээд л аль болох болохгүй бүгдийг нь нэрлэж шүүмжилсээр унагаж авсан. Харин Шинэчлэлийн засгийн газар унахааасаа өмнө засгийн газрын бүтэц данхар том болсныг хүлээн зөвшөөрч зарим нэгэн яамдыг татан буулгаж цомхотгосон. Энийг ч УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталсан. Энэ баталснаа өнөөдөр дахин мартагнасан бололтой. Ингээд хэлэхэд бараг л буруудахгүй.
Хэн нэгнийхээ ар шил рүү үгэн хутга байнга шидсээр нэгэнтээ ичих булчирхайгаа гээчихсэн тэдний хувьд өмнөх ерөнхий сайдынхаа бөгсийг далд орж амжаагүй, тэр бүү хэл агаарт цуурайлсан үгс нь сарниж амжаагүй энэ мэтээр аяглаж байгааг нь харахад өрөвдөлтэй улстөр гэж хэлмээр. Хэн нь хэнтэйгээ гэрлэж, хэнийнхээ гар хөлийг хүлж тоглохоо мэдэх юм. Хэзээ ч өөрсдийгөө бурууг ил гаргахгүй гэсэндээ Засгийн газарт хамтрах санал тавьсан гэдгийг ард түмэн хараад л ойлгож байгаа. Учир нь засгаа байгуулах нэрийдлээр өмнөх шийдвэрээ үгүйсгэсээр л байгаа нь Өнөөгийн Монголын улс төрийн байдал тогтворгүй гэсэн дүгнэлтийг гадны хөрөнгө оруулагчдад өгсөөр л байгаа хэрэг.
Эдийн засаг хямарлаа гээд л яриад байгаа хэдий ч өнөөдөр чухамдаа яг юу нь хямраад байна. Улс төрийн амьдрал л хямарснаас л эдийн засаг хямарна. Хэрвээ эдийн засагаа сайжруулахыг хүсвэл энэ тогтворгүй улстөрөө тогтворжуулах, мөн өмнөхөө үгүйсгэж байдаг зөвхөн би гэсэн ухагдахуунаасаа салчихвал хэмээн хэлчихмээр байна. Нэгэнтээ л хэлснээ ярьснаасаа няцаад байх юм бол ард түмний итгэл дээр вальс эргэхээ больчих хэрэгтэй.
Хэлсэн, хийснээ мартах өвчнөөр өвчилсөн эрхэм сайд дарга нар энэхүү хууч өвчин хэзээ илааршиж монгол улсынхаа төлөө үнэн сэтгэлээсээ зүтгэх юм бол хэмээн итгэл алдарсан иргэд горьдолгын харц шидсээр л.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих