Олимпийн хурэл медальт, МУГТ, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
Х.Цагаанбаатар өчигдөр өөрийн цахим хуудаснаа нэгэн сэтгэгдэл оруулсан
байв. Тэрбээр, тамирчин хүний нөр их хөдөлмөр, ар гэрээ орхин 24 цагийг
бэлтгэлд зориулдаг амаргүй сонголт, энд тэндэхийн тэмцээн уралдаанд
төрөөс зардал гаргуулсан ч хоол, унаа, байрны мөнгөө өөрсдөө хариуцаж
явдаг зэрэг тамирчин хүний олон бэрхшээлийг дурьдаж тэр бүхнийг
ойлгохгүй атлаа зарим нэг нөхдүүд комьютерийн ард суучихаад хөдөлмөрийг
нь гутаан доромжилж, арчаагүй, чадваргүйгээр нь тамирчдыг дуудаж суугааг
шүүмжлэн бухимджээ. Энэ бүх зүхсэн сөрөг сэтгэгдэл тэдний сэтгэл
санаанд ямар хүчтэй нөлөө үзүүлэхийг эдгээр их мэдэгчид ойлгохгүй.
Тамирчин хүн бүхний нөр их хөдөлмөрийн өчүүхэн жижиг хэсгийг ч өөрийн биеэр үзээгүй атлаа тэднийг сэтгэл санаагаар гутаан доромжлох ажил хийдэг хэсэг манай нийгэмд хэтэрхий олон болчихсон нь харамсалтай. Ганц энэ ч биш цаашлаад Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг саяхан осолд ороход мөн л олон хүн үхээсэй, үхэж далд ор гэх зэргээр хараалын коммент бичиж, хэн нэгний осол гэмтлээр бах таваа хангаж байлаа. Яг л цусанд дурлаж байгаа аятай бичсэн сэтгэгдлээс нь тэр чигээрээ өс хонзон, заналхийлэл үнэртэх нь айдас хүргэм. Сэтгүүлчийн бичсэн мэдээ, мэдээллийн дор гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ. Чамайг хаа байгаа газар очиж ал..., хутгална гэсэн эрүүл хүний санаанаас ч гарамгүй сэтгэгдэл үлдээх. Дараагийн нэг жишээ нь Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа Т.Батцэцэг гэх эмэгтэйг чиглэсэн "заналхийлэл” сүүлийн хэдэн өдөр тасарсангүй.
Мэдлэггүй, аальгүй пи... гэх мэтээр түүнийг газар дор ортол нь муулав. Аргаа барсан бүсгүй мөн л өөрийн цахим хуудсаараа дамжуулан намайг битгий муулаач хүмүүсээ хэмээн гуйсан юм. Монгол бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн, өв тэгш бие галбирыг тэр бүсгүй өөрийн чадах хэмжээнд сурталчилсан. Төр засгийн ямар ч дэмжлэг байхгүй, өөрийнхөө идэвхи, гэр бүлийнхээ дэмжлэгээр тэр ийм амжилтад хүрч, монгол бүсгүйчүүдийн гоо сайхныг сурталчилж яваа. Гэтэл түүний англиар өөрийгөө танилцуулж байгааг сонссон нэг нөхөр хэлний чадвар сул байна гэж дүгнэсэн аж. Эндээс л бүх зүйл эхэлж, өөрөө англиар "сайн уу” гэж хэлж чаддаг эсэх нь мэдэгдэхгүй хэсэг бүлэг л чадваргүй, арчаагүй, сул дорой, монголын гутамшиг гэх мэтээр харааж эхлэх нь тэр. Хүн бүхэн төгс биш. Багаасаа л харь нутагт амьдраагүй бол, англи хэлийг хэдэн жилээр дагнаж үзэж судлаагүй, сургуульд нь сураагүй л бол бүгд л бага зэрэг алдаатай ярих нь тодорхой.
Дэлхийн аль ч оронд хэл сурах гэдэг хувь хүнээс асар их хөдөлмөр шаардах асуудал. Алдаагүй, цэвэр ярьж сурахын тулд олон жилийн дадлага шалтгаална. Гэтэл энэ бүхнийг мэдэхгүй атлаа нэг хүний дүгнэлтэд үндэслэн нийтээрээ тэр бүсгүйг хараах нь аймшигтай. Т.Батцэцэг мисс боллоо гээд, Х.Цагаанбаатар түрүүллээ гээд тэдгээр залуус биш Монгол Улсын нэр хүнд л дэлхийд өснө. Харин Т.Батцэцэгийг харааж, Х.Цагаанбаатарыг зүхлээ гээд Монгол Улс хөгжих бус харин ч уруудах алхмаа хийж байгааг мэддэг ч болоосой. Харамсалтай нь эдгээр сэтгэгдэл бичигчдийн ихэнх нь нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог, Их дээд сургууль төгссөн дээд боловсролтой хүмүүс байдаг. Тиймээс монголын ирээдүйг хөтлөх залуус маань өнөөдөр цахим ертөнцийн ачаар хүн биш араатанлаг шинжтэй болон хүмүүжиж байна. Хэн нэгнийг занаж зүхэж, бусдыг гутаан доромжилж, үхээсэй хэмээн хүсч байгаагаа тэд шүүмжлэл хэмээн ойигодог аж.
Тив дэлхийд нэрээ дуурсгаж монгол хүний чадвар чансааг харуулж яваа, эгэл жирийн ажлаа хийгээд амьдралаа болгоод явж байгаа хэнийг ч гэсэн өчүүхэн жижиг алдаан дээрээс нь дөрөөлж нухчин дардаг, сэтгэл санааны хямралд ортол нь занаж зүхдэг, мэдлэг чадвараар нь доромжилдог энэ бүх элийрэл хэрээс хэтэрчихээд байгаа учраас бид чинь тамын тогооны үлгэр гэдэг нь болчихов уу гэж сануулах гэсэн хэрэг. Мэдээж ингэж бичлээ гээд чам шиг чадваргүй, мэдлэггүй сэтгүүлч юугаа ойлгодог юм гэх мэтээр зүхүүлэх нь тодорхой. Гэвч юм ойлгодог, асуудлыг ялгаж салгадаг нэг нь нээрээ ч тиймдээ гэж бодно гэдэгт итгэлтэй байна. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэдэг шүү дээ.

Монголын мэдээ
Б.Балжир
Б.Балжир
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6563
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих