Cuon alpinus Pallas, 1811
Баг. Мах идэштэн - Carnivora
Овог. Чонынхон - Canidae
Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд "устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд "устсан” хэмээн үнэлэгдсэн.
Таних шинж: Бие 110 см, сүүл 50 см орчим урт. Саарал чононоос жижиг, үнэгнээс том. Зүс тод улаан зээрд. Хэвэл, суга, цавь, чихний дотор тал цайвар. Сүүл саарал чононыхоос урт сагсгар, үнэгнийхээс арай богино, жигд улаан буурал. Завж, багалзуурын үс урт.
Тархац, байршил нутаг: Монгол дахь тархац дэлхийн тархацын хойд захад хамаарна [3]. Өнгөрсөн зуунд Хэнтий, Хөвсгөл орчмын уулс, Хангай, Монгол Алтай, Алтайн өвөр говь, Өмнөговийн уулсаар ховор биш тохиолддог байжээ [1,2,3]. 1930 онд Өмнөговийн Ноён, Сэврээ, Нэмэгт ууланд агнасан, дөчөөд онд Цагаан богд, Эдрэнгийн нуруу, Суман хаданд үзсэн мэдээтэй [1,6]. 1950 онд Монгол Алтайд устаж, Хөвсгөл орчимд алга болж, Өмнөговь, Алтайн өвөр говь, Говь-Алтайн зарим уулсаар ховорхон үзэгдэх болов [1,4]. Сэгс цагаан богдод 1967 онд хэд хэдэн удаа үзэгдсэн, 1968 онд Өмнөговийн Алтан ууланд хавханд орсныг тухайн үед нутгийнхан мэдээлж байв [2]. Өмнөговийн Зөөлөн ууланд 1969 онд хавханд орсон тохиолдол Монголд байгаагийн хамгийн сүүлчийн бодит баримт нотолгоо болно [2,6]. 1991 оны өвөл Тува Монголын хил орчимд улаан чоныг харсан хоёр тохиолдол бий. 1988 онд монголын хил залгаа Тес-Хемийн районд 4 улаан чоно хоёр хонь барьсан, Цагаан толгойн заставын офицер Гаврилов улаан чоно харсан хэмээх баримтууд бүртгэгджээ [10]. Мөн 1995-1996 онд Байгалийн чанадын өмнөд бүс нутгаас 4 улаан чонын арьс бэлтгэсэн мэдээ бий [11]. Харин түүнээс хойш цөөвөр чоныг үзсэн, олдсон үнэмшилтэй мэдээ алга [6]. Одоо зөвхөн Алтайн өвөр говьд Аж Богдын нуруунаас Тост уул хүртэл, ялангуяа, Цагаан Богд орчим, Өмнөговь, Хөвсгөлийн уулсаар тохиолдож магадгүй хэмээн судлаачид тэмдэглэдэг [2,12].
Амьдралын онцлог: Аргаль, янгир, туулай элбэгтэй говийн хад, цохиот уулс, бор гөрөөс, хүдэр, буга нутагладаг Хөвсгөлийн тайгын ян сарьдагт байршдаг байжээ. Бөөн, сүргээр явж, иддэг амьтнаа хоморголж барьдаг [3]. Гөрөөсний сэг зэмд ирнэ. Өнгөрсөн зуунд малд байнга довтолдог байсныг нутгийнхан ярьдаг [6]. Өмнөговийн Ноён ууланд агуйд үүрлэж, хоёр бэлтрэг гаргасныг нутгийн анчин олсон мэдээ бий [1]. I, II сард отолж, IV сард бэлтрэглэсэн мэдээтэй [3].
Тоо толгой, хомсдох шалтгаан: Тоо толгойн тухай мэдээ байхгүй. Малд халдахад агнадаг, хоол болдог амьтан ховордож цөөрсөн, чоно, ирвэс элбэгшиж, тэжээлийг булаасан зэргээс устаад байгаа дэлхийн хэмжээнд ховордсон зүйл.
Хамгаалсан байдал: 1973 оноос хуулиар агнахыг хориглож, улмаар Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэсэн. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралт, Олон улсын болон Монгол улсын улаан номд тус тус оруулжээ [7,8,9]. Тархаж байсан нилээд нутаг улсын тусгай хамгаалалттай нутгийн сүлжээнд хамрагдсан.
Хамгаалах арга хэмжээ: Монголд байршиж, түр шилжин ирж болзошгүй нутагт судалгаа хийж, устсан эсэхийг үнэлэн тогтоох, сэргээн нутагшуулах эсэх асуудлаар шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт саналыг боловсруулах, удмын санг хадгалах арга хэмжээ авах.
Эх зохиол, мэдээ: 1. Банников, 1954, 2. Дуламцэрэн, 1972, 3. Гептнер нар, 1967, 4. Цэвэгмид, 1963, 5. ОСТСО-ийн улаан ном, 1983, 6. Дуламцэрэн, 1992, 7. Шагдарсүрэн нар, 1987, 8. Олон улсын улаан ном, 1988, 9. CITES, 1991, 10. Савельев, Шурыгин, 1997, 11. Пузанский,1997, 12.Соколов,1996, 13. Шийрэвдамба, нар, 1997.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6565
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих