ДЭН СЯОПИН /1904-1997/
XX зууны түүхэнд нэрээ үлдээсэн, дэлхийн түүхэнд бичигдэх нэрт Хятад хүмүүсийн дотор Дэн Сяопин дээгүүрт орж магадгүй. Чухам яг тэгэх эсэх нь ирээдүй цагийн асуудал билээ. Сун Ятсень, Чан Кайши, Мао Зэдун, Жоу Эньлай, Лю Шаоци нарын дараа Дэн Сяопины нэр одоохондоо бичигдэж буй.
Аливаа түүхт хүмүүсийн алдаа эндэгдэл, гавьяа зүтгэл олон арван жилийн хойно тодордог болохоор Дэний гавьяа зүтгэлийг одоохондоо тун даруухан тэмдэглэж байна.
Хувьсгалт тэмцлийн энэ хэрийн туулсан зам, гавьяа зүтгэл нь эх орны нь бүтээн байгуулалттай хамт яваа гэхэд Дэн Сяопин хуучин социалист орны удирдагчдаас нэгэн зүйлээр ялгардаг. Тэр нь еөрийгөө тахин шүтүүлээгүй явдал. Нэг хүнийг тахин шүтэх өвчин зөвхөн коммунист дэглэмтэй социалист орноос үүддэг гэсэн хэвшмэл ойлголтыг Дэн халж чаджээ. Дорно дахины уламжлалт ёс жаягийн дагуу Дэн урт насалсан. Басхүү насныхаа бөгсөнд нууц байдалд орж чив чимээгүй алга болов. Ямар ч атугай бие бялдрын хувьд емнөх удирдагчдаасаа хавьгүй дээр байсан. Хятад удирдагчаас түүн шиг 90 гартлаа насалсан хүн тун ховор.
Дэн Сяопин Хятадын Сычуань мужид төрж өсчээ. 16 хүрмэгц эх нутгаа орхин Францад халсний ажилчнаар оджээ. Тэнд ажиллахын сацуу суралцаж, коммунист залуучуудын эвлэл, намын ажилд оролцож явахдаа Жоу Эньлайтай дотно танилцаж нехөрлөв. 20-иод оны дунд үеэс Зөвлөлтийн Хятад дахь бодлого идэвхжсэн үед өрнөд европт ажиллаж сурч байсан маш олон хятад залуучуудыг зөвлөлүүдийн оронд татан авчирч хувьсгалын үйл хэрэгт суралцуулахад 22 настай Дэн Сяопин тэдний дотор ирсэн юм. Тэрээр Москвад гурван жил суралцаж хувьсгалын гал цогтой байлдагч болон төлөвшив. Тэр үедээ ЧанКайшийн хүү, ирээдүйн Дундад Иргэн Улсын ерөнхийлөгч Зян Зинготой хамт сурч байсан тухай дурсамж бий.
1929 онд Хятадад буцан ирж, хувьсгалын үйл хэрэгт эгнэгт шилжив. Ингээд 20 жил нуувчинд амьдарч, цэрэг шинель, модон хуйтай маузер буу биенээсээ салгасангүй. Хятадын хувьсгалын бүх удирдагчид ийм зам туулсан. Хятадын улаан армийн их аянд оролцож явахдаа намын улс төрийн ажилтан болжээ. Анхлан дивизийн комиссар, дараа нь яруу алдарт наймдугаар армийн комиссараар дэвшив. Хятадын ардын чөлөөлөх армийн түүхийг энэ арми дангаараа бичсэн гэхэд бараг хилсдэхгүй. Алдарт Маршал Лю Бочэн, комиссар Дэн Сяопин хоёр иргэний дайны домогт жанжид болон түүхнээ үлдсэн юм. Японыг ялсны дараа тэд Гомиданы армийн эсрэг хамгийн томхон байлдааны ажиллагаа хэрэгжүүлж, Хатан голыг гатлах тулалдаан Чан Кайшийн армид үхлийн цохилт авчирсан бөгеөд энэ домогт операцийг Лю, Дэн хоёр удирдав. Фронтын намын хорооны еренхий нарийн бичгийн даргын хувьд Дэн Сяопин улс төрийн намын ажлыг гартаа төвлөрүүлжээ. Дараа нь Дэн Сяопин хөх мөрнийг гаталж, Гоминданы засгийн газрын нийслэл Нанжин хотыг чөлөөлөх байлдааныг удирдав. Дэн Сяопин энэ гавьяагаараа 1955 онд ХАЯА-д цэргийн цол хэрэглэх шийдвэр гарахад эхний ээлжинд маршал болох байлаа. Тэр үед БНХАУ арван маршал төрүүлсэн бөгөөд энэ тоо эдүгээ ч нэмэгдээгүй. Харин цэргийн цолгүй хоцорсны шалтгаан энд тэгтлээ хамаатай асуудал биш. Дайны дараах жилүүдэд Дэн Сяопин засгийн газарт томилогдож, аж ахуйн ажилд тавигджээ. Ерөнхий сайдын орлогчийн албан тушаалд 1980 он хүртэл нэг бус удаа тохоон томилогдож байв. 1956 онд ХКН-ын ҮIII их хурлаар түүнийг Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгожээ. Энэ бол Намын Төв хорооны /Мао Зэдун/ даргын удирдлагаар намын өдөр тутмын ажил, ялангуяа нарийн бичгийн дарга нарын газрыг удирддаг намын хоёр дахь тушаал байв. Ингэж Дэн Сяопин намын дээд удирдлагад орж иржээ. Ийнхүү сонгогдоход олон хүчин зүйл нөлөөлсний, иргэний дайнд байгуулсан гавьяа, Франц, Зөвлөлтөд эзэмшсэн боловсрол болон дэлхийн бодлогын асуудлаар хэнтэй ч санал солилцдог, гадаадынхны өмнө биеэ зөв авч явдаг чанар нь юун түрүүн орно.
Гэхдээ Дэн Сяопиний намтар дотор ээдрээтэй зүйл бишгүй. Тэрээр 70 гаруй жил хувьсгалын үйл хэрэгт зүтгэхдээ ямагт тууштай маркист байсангүй, ер нь аливаа үзэл суртлыг ягштал баримтлахыг эсэргүүцэж ирсэн. Дэвшсэн зам мөр нь ч шулуун дардан, щударга үнэнийн зам байгаагүй. Улс төр бол бохир тоглоом, намын удирдлагад эрх мэдлийн төлөө Мао болон Коминтернийн тал баримтлагчдын хооронд цусгүй, цустай дайн нэг бус удаа болж байлаа. 30-аад оноос Дэн Сяопин тэр дайнд оролцож үүрэг гүйцэтгэж иржээ. Тэрбээр бас ч үгүй өсгөж уруудаж багагүй нээнтэг зовлон амсаж байв. Хятадын улс төрийн хог дээр хоёр удаа сүрхий хаягдаж, олон удаа сугаж дэвшиж явав. 40-өөд онд Яньаньд ХКН-ын удирдлага бүгэж байх үест Дэн Маогийн итгэлийг олж, гарын нарийн бичгийн дарга нарын нэг болжээ. Энэ үеэс тэдний нөхөрлөл эхэлж, 1945 онд намын ҮII их хурлаар Тав хорооны гишүүн болжээ. Энэ бол гэнэтийн өгсөлт байв. Дараа нь иргэний дайны түүхт хуудсууд нь эхэлнэ.
1955 онд намын эсрэг Гао Ган, Жао Шушигийн хэргийг илчлэхэд Дэн идэвхтэй оролцсон учраас дараа жил нь Ерөнхий нарийн бичгийн дарга болох нүхээ малтсан гэж Зөвлөлтийнхөн нотолсон байдаг.
1956 онд ЗХУКН-ын XX их хуралд Жу Дэгийн хамт оролцож, 1960 оны коммунист ажилчны намуудын Москвагийн зөвлөгөөнд Хятадын төлөелөгчдийн тэргүүний орлогчоор оролцож байв.
1963 онд ХКН-ын төлөөлөгчдииг тэргүүлэн ЗХУКН-тай харилцаа хэвийн болгох хэлэлцээрт оролцов. Үүгээр Дэн Сяопин марксист-ленинист шугамаас хазайсан болохоо "ах нартаа" харуулж, зөвлөлтийнхний үүрдийн дайсан болсон гэлцдэг. өнөөгийн ойлголтоор бол тэд оросуудад огтхон ч бууж өгөлгүйгээр гүрийсээр буцжээ. Тэр нь тэр үедээ БНХАУ-д түүхэн гавьяа болон тэмдэглэж байсан гээч. Гэвч Дэнгийн зүтгэлийг Мао нэг л өдөрт мартаж орхиж.
1966 оны "Соёлын хувьсгал дэгдмэгц "улаан хамгаалагчдын" ханын хэвлэлүүдэд Дэн Сяопинг "засгийн эрхэнд бугшсан капитализмын замаар замнагч хоёр дахь толгойлогч" гэж хаягласан зэмлэл, тэр ч бүү хэл цаазаар аваачвал таарах этгээд гэсэн зарлал олонтаа гарчээ. Ингээд Ли Шаоцийн араас хэлмэгдэх замдаа оржээ. Хятадууд намын Төв хорооны Еренхий нарийн бичгийн даргаас буулгаж Зянси мужийн тракторын заводод нормын ажилчнаар цөлжээ. Шатгүй уруудна гэдэг л энэ байх.
Дэн Сяопиний улс төрийн заяаны нэгдүгээр дайсан нь маршал Линь Бяо, хоёрдугаар дайсан нь "Дөрвөн дээрэмчин" гэгчид байж. Эхнийхийг "Линь Бяогийн хэрэг" гэгчээр зайлуулж, Хятадад эргэж ирэхгүйгээр болгов. Ингээд Дэн Сяопинийг хоёр дахь удаагаа суга дэвшүүлж амжив. Үүнийг Жоу Эньлай Маотай зөвлөлдиж байж хийсэн юм. Жоу Эньлай хүндээр өвчлөөд байсан жил гаруй хугацаанд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Төв хороо, засгийн газар, армийн өдөр тутмын ажлыг гардан удирдаж байв. Тэр үед Мао хэвтэрт ухаангүй шахуу, Жу Дэ өтлөөд улс төрийн үзүүлэн болчихоод байсан бөгөөд Жоу Эньлай эхлэн нүд анив. Дэнд ивээн тэтгэгч байхгүй боллоо. Дэнтэй "Дөрвөн дээрэмчнээс" гадна хэт зүүнтэн Хуа Гофэн өрсөлдөхөөр гарч ирлээ. Гай таарч 1976 оны дөрөвдүгээр сард нийслэлийн төв талбайд эсэргүүцлийн томхон цуглаан болжээ. Талийгаач Ерөнхий сайдаа хүндэтгэн гашуудал тайлах цуглаан хийсэн хэдэн зуун мянган хүнийг цэргийн хүчээр нухчин дарав. Буруутан тодорч, Дэнгээр хоёр дахь удаа "туг тахилаа". Жагсаалыг хөөн тараасан НАХЯ-ны сайд хуа Гофэн Дэнгийн орыг залгамжлав. Гэвч өрсөлдөөн намжих нь бүү хэл Маог үхээд сар ч болоогүй байхад "Дөрвөн дээрэмчин" гэгчийг илрүүлэн бут цохив. Засгийн эрх Хуа Гофэнд төвлөрч, Дэн Сяопин нөгөөх дөрөвтэй хамт шүүмжлэлийн галд нэг хэсэг өртсөөр далаад оны дунд үеэс Дэнг цагаатгах асуудал яах аргагүй босч ирлээ. Маршал Е.Зяньин Төрийн тэргүүний хувьд, намын ахмад зүтгэлтэн Ли Сяньнянь Хуа Гофэний орлогчийн хувьд уг асуудлыг дэвшүүлэн тавьж, 1977 онд ХКН-ын XI их хурлаар шийдүүлэв. Энэ удаа Дэн эргэлтгуйгээр гарч иржээ. БНХАУ байгуулагдсанаас хойшхи 48 жилийн хугацаанд түүний эзэлж байсан албан тушаалууд хятадад өөр хэнийхтэй ч дүйцэхгүй юм. Тэрээр нам, төр, цэрэг, засгийн бараг бүх дээд тушаалд ажилласнаараа "Гиннесийн номд" орж магадгүй.
ХКН Төв
хорооны Баруун вмнөд Товчооны нэгдүгээр нарийн бичгийн дарга,
Баруун-өмнөд цэргийн тойргийн комиссар, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын
орлогч бөгөөд сангийн сайд, санхүү-эдийн засгийн төв комиссын орлогч
дарга, Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга, Төв
хорооны зохион байгуулах хэлтсийн дарга , ХКН-ын Төв хорооны ерөнхий
нарийн бичгийн дарга, ХКН-ын Төв хорооны орлогч дарга, Ерөнхий сайдын
орлогч бөгөөд Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, Жанжин штабын дарга,
ХКН-ын Төв хорооны цэргийн зөвлөлийн дарга, ХНК-ын Зөвлөхүүдийн төв
комиссын дарга, Хятадын Ардын улс зөвлөлдөх зөвлөлийн Бүх хятадын
хорооны дарга гэх мэт.
Нэг биед даанч ахдахаар олон тушаал. Дэн
Сяопин энэ бүхнийг ажрахгүй хийсээр ирсэн ба насны эцэст "Хятадын
удирдагч" гэсэн еронхий тушаалтай үлдэж ажил хэргийг алсаас залсаар буй
гэдгээ нотолж чадсан юм.
Үзэл бодлын хувьд түүнд өгөх ерөнхий дүгнэлт бол ердөө "прагматик" либерализмын тунг хэтрүүлбэл 1989 оны зуны эмгэнэлт хэрэг явдалд хүргэдэг, хуучнаа баримтлахын тунг хэтрүүлбэл реформ зогсоно. Буруу замаар будаа тээх ба түүнийг засч залруулах гэж бас хэдэн ажил алддагийг 1982-1992 оны хоорондын түүх харуулав. Тяньанмэнийн талбайд тайван жагсагчдыг танкаар дайрсныг дэмжин сайшааж байсан Ерөнхий командлагч ЗСБНХУ сүйрснийг харан зүрхээ зүсүүлж бүтэн жил таг чиг болж, хаа байгаа нь мэдэгдэхгүй болсон юм. Дараа нь гэнэт гарч ирэн "туршилтыг зоригтой хийхийг" уриалан Хонконгийн залгаа эдийн засгийн нээлттэй бүс Шэньжэньд ирж, 1997 оны зун английн мөнөөх колонийг БНХАУ-д нэгтгэхэд ирж үзнэ хэмээн мэдэгджээ. Дараахан нь дээд удирдлага дахь хуучинсаг . эрхтэнүүдээс салж, реформын жолоог дахин атгасан юм. 1991 оны наймдугаар сард Москвад төрийн эрх булаан авах гэсэн "ГКЧН" хэмээх үймээн дэгдэхэд хамгаас итгэл хүлээлгэсэн нь Дэн Сяопин юм. Зөвлөлтийн түр Ерөнхийлөгч Янаев гурван өдөр төр барихдаа ганцхан Хятадын элчин сайдтай уулзсан юм. Уг үймээнийг ааглан дарсны дараа Дэн Сяопин Москвагаас зайгаа барьсан нь өнөөгийн байр сууринаас харахад зөв юм. "Хүйтэн дайн" дуусна гэдгийг нэлээд эрт олж харсан хүн бол Хятадын энэ удирдагч байж мэдэх юм. Бүр 1974 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохдоо НҮБ-ын индэр дээрээс "Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш оршин байсан социалист, капиталист хоёр систем байхгүй боллоо" гэж мэдэгдсэнээрээ дэлхийн нийтийг дэлдийлгэсэн билээ. Үүнээс 10 жилийн дараа "нэг улс-хоёр систем" хэмээх номлол дэвшүүлэхдээ уг хоёр системийг нэг дээвэр дор зэрэгцэн байж болно гэж үзсэн юм. Түүгээрээ ч Гонконг, Аомыний асуудлыг ухаалгаар шийдсэн. Колоний дэглэмийг ингэж тайван замаар хоёр талдаа ашигтай байсан түүх байхгүй.
БНХАУ-д реформ
шинэчлэлийг эхлүүлсэн ХКН-ын Төв хорооны 1978 оны алдарт гуравдугаар
бүгд хурлыг сэдсэн гол хүн бол Дэн. Түүнийг оролцоотойгоор нам улсын үй
олон ажилтнуудыг цагаатган, эргүүлж дэвшүүлсний дотор рефоормыг хамтран
хэрэгжүүлсэн гавьяатан Ху Яобан, Жао Зыян нар байсан. "Муу хар байна уу,
цагаан байна уу хамаагүй, гол нь хулгана барьдаг байх хэрэгтэй" гэсэн
томъёоллоороо хятадад ниигмийн ямар байгуулал байх нь гол биш, хүмүүсийг
идэх хоолтой, өмсох хувцастай, орох оронтой байлгах нь чухал гэдэг
асуудлыг шийдсэн билээ. Хятадад хамгийн либерал хэлбэрийи шинэчлэл
явуулснаар нийгмийн бухимдал, тэсрэлтийг намжааж, сүйрлээс сэрэмжилж
чадав.
Хятадын Дэн Сяопин Зөвлөлтийн Горбачев нарыг харьцуулах явдал
бий. Энэ бол авцалдахгүй зүйл. Ероөсөө Зөвлөлтийн перестройка гэгчийг
хятадын реформтой харьцуулах үндэс байхгүй. Түүхэн ямар нөхцөлд хэн
эхлүүлсэн, хэн эсэргүүцсэн, юунаас эхэлсэн гээд яривал их зүйл бичиж
болох Дэн Сяопиний аз юу байсан бэ гэвэл, "Соёлын хувьсгал" гэгч
аймшгийн үед эсэргүүцэх хүч байхгүй болтол нь хэлмэгдүүлэлт хийсэн. Арми
цэрэг маш их суларсан, хүмүүс улс төрийн хийрхэл догмоос залхсан байв.
Дэн Сяопиний хувьд ганц эсэргүүцэгч байсан нь хожим тонилсон Хуа Гофэн
байв. Гэтэл Зөвлөлтөд Горбачевын эсрэг Сталины үеэс хүчирхэгжиж тогтсон
генералитет, ленинч большевик өвгөрсөн удирдлага, нам улсын номенклатур
бүгд л босч ирсэн шүү дээ. Хятад хөдөө тосгоноос реформоо эхэлсэн зүйтэй
байв. Яагаад гэвэл өлсгөлөнг булшлах хэрэгтэй байсан билээ. Тэгээд ч
засгийн цөм нь цэрэг аж үйлдвэрийн цогцолборууд. Зөвлөлтөд тэгтлээ өлсөж
цангасан сая сая хүн байгаагүй.
Энэ мэт жишээг олныг татаж олно. Дэн Сяопин түүхэн тохироо бүрдсэн үед зөв тооцоолж хөдөлсөн хүн. Горбачев түүхэн тохироог үл хэрэглэсэн зориг гаргаад түүнийхээ золиос болсон хүн гээд дүгнэчихвэл болох мэт. Тийм учраас Дэн залгамжлагчдаа тэгтлээ сэтгэл зовиноогүй юм. Тэд нь ч Хятад орныг цаашид зөв залах итгэл төгс байна. 1997 оны хоёрдугаар сард бараг 93 хүрсэн Дэн нас нөхчлөө. Тэрээр үхэх "бэлтгэлээ" аль хэзээний хангачихсан байсан нь түүний оршуулгын үйл ажиллагаанаас харагдав. Засгийн эрхийг найдвартай залгамжлагч нарын гарт хийн өөрөө тайзнаас нэгэнт холдсон байж. Гэвч улс төрчийн хувьд үзэх юмсан хэмээн ихэд хүсч байсан Хонконгийг эх Хятадад нийлүүлэх ёслолыг үзэж чадсангүй, түүнд ердөө зургаахан сар амьд явах хугацаа дутжээ.
Эх сурвалж:
(Өнөөдрийн монгол 43/213)
Д.БАЯРХҮҮ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих